A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 229

Улаанбаатар хот

"САЙН ОЮУТАН" ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016-8-10-ны өдрийн 33-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 4.1.2, 5.1.8, 7, 12, 13 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилго бүхий "Сайн оюутан" хөтөлбөрийг 1 дүгээр, "Сайн оюутан хөтөлбөрийн зээлийн журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 2-р хавсралтад ЗГ-ын 2016 оны 314-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Хөтөлбөрийн хүрээнд зээл олгох үйл ажиллагааг Төрийн банктай гэрээ байгуулсны үндсэн дээр эхлүүлж, бусад банктай гэрээг үе шаттайгаар байгуулан ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт тус тус даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын дотоод үнэт цаас гарган бүрдүүлж санхүүжүүлэх арга хэмжээ авч, 2016 оны төсвийн тодотголын төсөл, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.

4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР