Хэвлэх DOC Татаж авах
БИРЖЭЭР АРИЛЖИХ БАРААНЫ ЖАГСААЛТ, КОД, КОДЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН

САЙДЫН ТУШААЛ

БИРЖЭЭР АРИЛЖИХ БАРААНЫ ЖАГСААЛТ, КОД,

КОДЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр                                         Дугаар А/35                                    Улаанбаатар хот

                                           

          Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь, 4.6 дахь заалтыг  тус тус  үндэслэн ТУШААХ нь:

1. Хөдөө аж ахуйн биржээр арилжих “Бараа, түүхий эдийн  жагсаалт, ангилалын код”-ыг 1 дүгээр, “Бараа, түүхий эдийг  коджуулах журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хавсралтаар батлагдсан бараа, түүхий эдийг биржээр арилжихыг “ХАА-н бирж”  төрийн өмчит ХХК (Ж.Эрдэнэбат)-д, журмын хэрэгжилтэнд Гаалийн ерөнхий газартай хамтран хяналт тавьж ажиллахыг Биржийн Зохицуулах зөвлөл /Б.Цогтгэрэл/-д, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Баярмаа/-т тус тус үүрэг  болгосугай.

САЙД                                         Х.БАТТУЛГА

/ҮХАА-н сайдын 2013 оны А/135, ХХААХҮС-ын 2019 оны А-409 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав/