A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Жолоочийн даатгалын сангийн дансанд хөрөнгө шилжүүлэх/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 20/19

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Жолоочийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. "Жолоочийн даатгалын сангийн дансанд хөрөнгө шилжүүлэх тухай" журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Дотоод, аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /Б.Батцэцэг/, Зам, тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газар /Б.Жаргал /-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаалыг 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

САНГИЙН САЙД Ч.УЛААН

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД А.ГАНСҮХ

САНГИЙН САЙД, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 183/А/245

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Журам батлах тухай" Сангийн сайд, Зам, тээврийн сайдын 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 20/19 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар /Б.Доржсэмбэд/-т, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т/ тус тус даалгасугай.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ