Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монголбанк, арилжааны банкинд нээх, хаах/

САНГИЙН САЙД, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИИЛӨГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2013 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр                               Дугаар 24/24/А-9                                    Улаанбаатар хот

         

Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.11, 12.1.13 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэг, Монголбанкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. “Засгийн газрын болон төсвийн байгууллагын дансыг Монголбанк, арилжааны банкинд нээх, хаах журам”-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг төсвийн эрх захирагч нарт болон аймаг, нийслэлийн төрийн сангийн нэгжүүд, банкуудад хүргүүлэн мөрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Сангийн яамны Төрийн сангийн газар /Х.Пүрэвсүрэн/, Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар /М.Амгалан/-т үүрэг болгосугай.

Гурав. Батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /Б.Батцэцэг/, Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газар /Х.Дэлгэр/-т даалгасугай.

                  САНГИЙН САЙД                                                          МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

                                         Ч.УЛААН                                                                     Н.ЗОЛЖАРГАЛ