A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1998 оны 06 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 242

Улаанбаатар хот

                                                                                         ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
                                                                    /Энэ тогтоолыг УДШ-ийн 2002-04-18-ны өдрийн 123 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийн 6 дугаар заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаар тогтоолын 9 дүгээр заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"9.Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.4-т заасан "энэ хуулийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн …ач, зээ" гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан хүү, охиноос гарсан хүүхэд, түүнчлэн хэлмэгдэгчийн төрсөн ах, эрэгтэй дүүгээс гарсан хүүхэд /ач/ төрсөн эгч, эмэгтэй дүүгээс гарсан хүүхэд /зээ/-ийг тус тус хамааруулан ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Б.ЦОГНЯМ