A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАХИН ХЯНАХ ТУХАЙ ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ / УДШ-н 2002-07-24-ний 263 дугаар тогтоолоор энэ тогтоолын 13 дахь заалтаас бусад заалтыг хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1998 оны 06 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 318

Улаанбаатар хот

ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАХИН ХЯНУУУЛАХ ТУХАЙ ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

                                  / УДШ-н 2002-07-24-ний 263 дугаар тогтоолоор энэ тогтоолын 13 дахь заалтаас бусад заалтыг хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинээр илэрсэн нөхцөлбайдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах талаарх зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дүгээр заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор дурьдсанаар тайлбарласугай.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай МонголУлсын хуулийн /цаашид "хууль" гэх/ 188 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "шүүхийн шийдвэр гаргахүед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл" гэдгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх үедзохигчид буюу тэдний төлөөлөгчид, өмгөөлөгчид шүүхэд гаргаж өгөөгүй, түүнчлэн хүсэлт тавиагүйн улмаас шүүх хуульд заасны дагуу гаргуулж аваагүй учир шүүгч, шүүх бүрэлдэхүүнд мэдэгдээгүй бөгөөд мэдэгдэх боломжгүй байсан, тухайн хэргийн хувьд шинэ нөхцөл байдал тогтоосон нотлох баримт шүүхийн шийдвэр гарсны дараа илэрч мэдэгдсэнийг ойлгоно. Энэ нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, анхан шатны журмаар зайлшгүй дахин хянан хэлэлцэхэд хүргэхээр байна.

2.Хуулийн 166 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "шинэ нотлох баримт" гэдэгт хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхэд зохигчид мэдэж байсан буюу мэдэх боломжтой байсан, шүүхэд гаргах ба мэдүүлэх бололцоотой байсан боловч хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дээд шатны шүүхэд нөхөн ирүүлсэн нотлох баримтыг ойлгоно.

3.Харин хуулийн 37 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учир зохигч тэдгээрийг өөрөө олж авах бломжгүй байсны улмаас боолн туршилт, үзлэг, шинжилгээ хийлгэх, гэрчийг байцаалгах зэрэг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлбэл зохих үүргээ биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гарсны дараа уг нотлох баримтыг гаргаж ирүүлсэн, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн нь шинээтр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэнэ.

4.Хуулийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалтын "шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт худал хуурамч… болох нь тогтоогдвол" гэдэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хуурамч байсан, орчуулга худал ташаа байсан, эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь зохих журмын дагуу шалгагдан тогтоогдож гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол гарч хүчин төгөлдөр болосон байхыг мөн энэ заалтын "шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэргийн оролцогчдын уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэл/ эрүүгийн гэмт хэрэг боолх нь хуулийн хүчин төгөлдөр болсон таслан шийдвэрлэх тогтоолоор тогтоогдвол" гэдэг нь шүүгч, зохигч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэргийн бусад оролцогчдын тухайн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа /үйлдэл, эс үйлдэл/ хууль бус байсны улмаас хууль бус буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтооогдож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсныг тус тус хамааруулан ойлгоно. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өршөөл үзүүлсэн зэргээс гэмт буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болсон бол тэдний гэм буруутай үйлдлийг мөрдөн байцаалтаар тогтоосноор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж болно.

5.Хуулийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дугаар заалтын "шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтооло буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон" гэдэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, шийдвэр, захирамж, шийтгэвэр, төр, захиргааны болон бусад байгууллагын тогтоол, захирамж, тушаал зэрэг шийдвэр зөвхөн хууль бус байсны улмаас түүнийг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу хүчингүй болгосон байхыг ойлгоно.

6.Хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргаж байгаа шүүхийн нэр, хүсэлт гаргагчийн нэр хаяг, шийдвэрийг нь хянуулах шүүхийн нэр, шүүхийн шийдвэрийн он, сар, өдөр дугаар; шинээр илэрсэн нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтуудыг хавсаргасан буюу тэдгээрийн байгаа газар,илэрсэн хугацааг заасан байвал зохино.

7.Хуулийн 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг "тийнхүү хянахүндэс бий болсноос эхлэн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор гаргах эрхтэй" гэдэг нь уг хүсэлтийг шүүхийн шийдвэрийн гарах үндэслэл болсон нотлох баримт худал, хуурамч, эсхүл шүүгч, иргэдийн төлөөлөгч, прокурор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч хэргийн оролцогчдоос гаргасан үйлдэл, эс үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болохыг тогтоосон таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон буюу түүнийг хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоосон үеэс уг хүсэлтийг гаргах эрх үүснэ гэж ойлгох бөгөөд энэ эрхийн хөөн хэлэлцэх хугацаа иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван жил байна.

8.Хуулийн 190 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 170, 184 дүгээр зүйлд заасан журмаар шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ" гэдгийг давж заалдах гомдол гараагүйн улмаас гарснаасаа хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай эрх бүхий этгээдээс гаргасан хүсэлтийг хуулийн 184 дүгээр зүйлд заасан журмаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэхийг хамааруулан ойлгоно. Харин давж заалдах гомдол, эсэргүүцлийн үндэслэлд шинэ нөхцөл байдал заасан байвал хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

9.Хуулийн 190 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "шүүх хүсэлтийг хянан хэлэлцээд түүнийг хангах эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана" гэдгийг шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянахад хуулийн 177 дугаар зүйл, 187 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эсэргүүцэл бичих, түүнийг буцаан авах эрх үл хамаарах бөгөөд эрх бүхий этгээдийн хүсэлтийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар шууд хянан хэлэлцэж, уг хүсэлтийг хангах буюу хангахаас татгалзах тухай тогтоол гаргана гэж ойлгож хэрэглэнэ.

10.Хуулийн 190 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "хэргийг ердийн журмаар хэлэлцэх" гэдгийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шүүх хяналтын шатны журмаар хянан хэлэлцээд түүнийг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хянан хэлэлцүүлэхэд хуулийн 81 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шүүгч дангаар шийдвэрлэж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болж хэргийг дахин хянан шийдвэрлэх тохиолдоолд түүнийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх заалт хамаарахгүй гэж ойлгож хэрэглэнэ. Ийнхүү хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхдээ шинээр илэрсэн нөхцөл байдалтай уялдан хэргийг шийдвэрлэх харьяалал өөрчлөгдвөл хяналтын шатны шүүх зохих шүүхэд шилжүүлнэ.

11.Хуулийн 129 дүгээр зүйлийн "шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан тухайн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хүчингүй болгох буюу өөрчилж болно" гэсэн заалтыг "шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гэдэгт анхан шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлээд Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан шийдвэрээс бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах болон шийдвэр биелүүлэхтэй холбогдуулан гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хамааруулан ойлгоно.

12.Мөн зүйлийн "хэргийн байдал өөрчлөгдөх" гэдэгт бичгээр гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа хуулийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай адилтгах нөхцөл байдал шинээр илэрсэн, тогтоол, захирамж гаргахдаа хууль зөрчсөн, хэргийн оролцогч ба бусад этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь илэрхий болсон зэргийг хамааруулан ойлгох бөгөөд энэ үндэслэлээр хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг тухайн шүүх буюу шүүгч эсхүл тухайн шүүхийн өөр бүрэлдэхүүн буюу шүүгч тогтоол, захирамж гарган шүүхийн тогтоол, захирамжийг хүчингүй болгох буюу өөрчилж болно. Энэ тохиолдолд хүчингүй болгох, өөрчлөх тогтоол, захирамжийг давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх хянан үзэж магадлал, тогтоол гаргаагүй байвал зохино.

13.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуулийн хүчинтөгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаас хянах журмын тухай" Дээд шүүхийн бүгд хурлын 1991 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5 дугаар заалт, Дээд шүүхийн зарим тайлбаруудыг хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 399 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН