A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН "ХАЛХ ГОЛ" ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасугай:

1/Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах;

2/Хөдөө аж ахуйн "Халх гол" үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хэмжээ, хилийн зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоож, харьяалах төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Хөдөө аж ахуйн "Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД