Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-63 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Ургамал хамгаалах биологийн гаралтай бодисыг турших, бүртгэх, тэдгээрийг хэрэглэх, бүртгэлээс хасах,  устгах журам” - ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг хууль зүйн яаманд хүргүүлж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар  (О.Амгаланбаатар)-т даалгасугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Болорчулуун)-т үүрэг болгосугай.

САЙД                                         Р.БУРМАА