A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

Дугаар 08

Улаанбаатар хот

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд

өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Болорцэцэг, К.Жархынбек, Н.Мөнгөнтуяа, Б.Номин болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суугч, иргэн Г.Болорцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ:

"Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэж, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн "172-178 дугаар зүйлд" гэснийг "172-176 дугаар зүйлд" гэж өөрчилсүгэй." гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: ... 347.1. Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана." гэж тус тус заасан байна.

Ийнхүү заасан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн байна.

Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянах боломжийг бий болгох, шүүх ямар ч тохиолдолд алдаагүй шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл баримтлалыг илэрхийлсэн Үндсэн хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан" гэсэн 1761дугаар зүйлийг нэмж, 1761дугаар зүйлийн 1761.1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно." гэж, 1761.2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. ..." гэж нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ зохицуулалт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зохих тусгалаа олсон.

Гэтэл Улсын Их Хурал нь хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас хассанаар Улсын дээд шүүх өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болгож, Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна.

Түүнээс гадна Үндсэн хуулийн цэц нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 05 дугаар тогтоолоороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянаад "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна ..." гэж хуульчилсан нь Улсын дээд шүүх хуульд харшилсан шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг Улсын дээд шүүх өөрөө хянаж, хүчингүй болгох эрхийг хязгаарласан шинжтэй байх тул Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэн, уг хуулийн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол гарсан байтал Улсын Их Хурал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар "Хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргаж дахин хянуулах боломжийг хааж, агуулгын хувьд хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байх"-аар зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэжээ.

Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч, иргэн Л.Лхаасүрэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суугч, иргэн Б.Номин, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн К.Жархынбек нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар уг хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгосон байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй байсныг мөн хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд мөн өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр хэргийн зохигч, Улсын ерөнхий прокурор нь Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл гомдол гарган, Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн эсэхээ эргэж харах боломж бүрддэг байсныг хүчингүй болгосон байна.

1. Улсын ерөнхий прокурор, хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн тогтоол нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлдэг байсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэний эрхийг баталгаажуулж байсан юм.

Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарласан явдал нь иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн нөхцөл байдлыг бий болгоод байна.

Улсын дээд шүүх нь нийт шүүгчдийн хуралдаанаар 2014 онд нийт 208 хэрэг, 2015 онд нийт 248 хэргийг тус тус хянасан болохоо тайландаа дурдсан байх бөгөөд Ерөнхий шүүгчийн зүгээс гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байгаа гэж үзсэний үндсэн дээр ийнхүү хянаж байгааг тодотгох нь зүйтэй байна. Нөгөө талаас 2014 онд 208 иргэн, 2015 онд 248 иргэний Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөрчигдөж болох байсан нь харагдаж байна.

2. Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шийдвэрийг хүчингүй болгох эсэхээ хэргийн зохигчоос ирүүлсэн гомдол, эсхүл Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр нийт шүүгчдийн хуралдаанаараа хянан хэлэлцдэг бөгөөд Улсын дээд шүүхийн гомдол болон эсэргүүцлийн дагуу хянан шалгах эрхийг хязгаарласан явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь заалтад заасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх гэж заасныг зөрчиж байна.

Тодруулбал, Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон 24 шүүгчийн бүрэлдэхүүнээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, эдгээр хуулиудыг хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд оршин суугч, иргэн Н.Мөнгөнтуяа Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно." гэж заасан. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх боловч уг шийдвэр хуульд харшилсан буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байвал Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай агуулгыг шууд утгаар, эргэлзээгүйгээр зохицуулжээ.

Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ гагцхүү Улсын дээд шүүхэд өөрт нь ийнхүү Үндсэн хуулиар олгогдсон байна. Энэ нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн ..." гэсэнтэй нийцэж байгаа юм. Гэхдээ аливаа эрх зүйн маргаан, гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байх боловч хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд уг шаардлагыг хангаснаар түүнийг иргэн, албан тушаалтан хэн ч заавал биелүүлэх үүрэгтэй гэх зарчим эргэлзээгүйгээр хэрэгжих юм.

Ийм учраас хуульд харшилсан шийдвэрээ Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох агуулга бүхий заалт Үндсэн хуульд тусгагджээ. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэн ч хянахгүй, хянах арга журам байхгүй учраас тодорхой хувийн ашиг сонирхлын үүднээс хууль зөрчсөн шийдвэрийг гарган, шударга ёс, эрх зүйн ухамсрыг умартахаас сэргийлж, Улсын дээд шүүхийн шийдвэр тодорхой хяналттай байх нөхцөлийг бий болгосон юм.

Гэтэл иргэний болон захиргааны эрх зүйн маргаан, гэмт хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн тохиолдолд зохигчид, шүүгдэгч, хохирогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, Ерөнхий шүүгч гомдлыг урьдчилан хянан үзээд, үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай дүгнэлт гаргах, уг дүгнэлтийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хэргийг хянан шийдвэрлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 347.1 дэх хэсгийг өөрчлөн найруулах байдлаар хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно." гэсэн хэсгийг практикт хэрэгжих боломжгүй болгосон, хууль дээдлэх зарчмыг хөндсөн байна.

Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан 1994 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д "Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоол нь эцсийн шийдвэр болно. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч түүнд нэг удаа эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэх эрхтэй" гэсэн заалт мөн тусгагдсан байжээ.

Иймд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, мөн өдрийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлүүд нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно." гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж Улсын Их Хурал хуулиудыг баталсан. Үүнд:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцсон." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан байна. Дээрх хуулиуд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно." гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ. Гэвч энэ нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байх бөгөөд Улсын Их Хурал хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хийдлийг арилгах боломжтой юм.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ..." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно." гэсэн заалтыг зөрчсөн гэж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай."; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн "172-178 дугаар зүйлд" гэснийг "172-176 дугаар зүйлд" гэж өөрчилсүгэй."; Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "... 347.1.Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй", Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.", Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ." гэснийг тус тус зөрчөөгүй байна.

2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ П.ОЧИРБАТ

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Д.НАРАНЧИМЭГ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр                                                                                                                      Дугаар 08                                                                                                                                         Улаанбаатар хот                                                                         
                  
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд

өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд

өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх

маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

          Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 14.00 цаг.

          Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

            Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Г.Болорцэцэг, К.Жархынбек, Н.Мөнгөнтуяа, Б.Номин болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд оршин суугч, иргэн Г.Болорцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ:

            “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай." гэж, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн "172-178 дугаар зүйлд" гэснийг "172-176 дугаар зүйлд" гэж өөрчилсүгэй." гэж, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: ... 347.1. Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана." гэж тус тус заасан байна.

            Ийнхүү заасан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн байна.

            Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянах боломжийг бий болгох, шүүх ямар ч тохиолдолд алдаагүй шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл баримтлалыг илэрхийлсэн Үндсэн хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар "Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан" гэсэн 1761 дугаар зүйлийг нэмж, 1761 дугаар зүйлийн 1761 .1 дэх хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно." гэж, 1761.2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. ..." гэж нарийвчлан зохицуулж өгсөн. Энэ зохицуулалт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зохих тусгалаа олсон.

            Гэтэл Улсын Их Хурал нь хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас хассанаар Улсын дээд шүүх өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болгож, Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байна.

            Түүнээс гадна Үндсэн хуулийн цэц нь 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт, 2015 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 05 дугаар тогтоолоороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянаад "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт "Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна ..." гэж хуульчилсан нь Улсын дээд шүүх хуульд харшилсан шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг Улсын дээд шүүх өөрөө хянаж, хүчингүй болгох эрхийг хязгаарласан шинжтэй байх тул Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэн, уг хуулийн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

            Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол гарсан байтал Улсын Их Хурал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар "Хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргаж дахин хянуулах боломжийг хааж, агуулгын хувьд хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байх"-аар зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна.

            Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ..." гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

             Хоёр. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч, иргэн Л.Лхаасүрэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суугч, иргэн Б.Номин, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн К.Жархынбек нар Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

            “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиар уг хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгосон байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй байсныг мөн хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд мөн өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр хэргийн зохигч, Улсын ерөнхий прокурор нь Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл гомдол гарган, Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн эсэхээ эргэж харах боломж бүрддэг байсныг хүчингүй болгосон байна.

            1. Улсын ерөнхий прокурор, хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн зүгээс Улсын дээд шүүхийн тогтоол нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч үндэслэлтэй гэж үзвэл дүгнэлт гаргаж, уг хэргийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлдэг байсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан иргэний эрхийг баталгаажуулж байсан юм.

            Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийг хязгаарласан явдал нь иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн нөхцөл байдлыг бий болгоод байна.

            Улсын дээд шүүх нь нийт шүүгчдийн хуралдаанаар 2014 онд нийт 208 хэрэг, 2015 онд нийт 248 хэргийг тус тус хянасан болохоо тайландаа дурдсан байх бөгөөд Ерөнхий шүүгчийн зүгээс гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл байгаа гэж үзсэний үндсэн дээр ийнхүү хянаж байгааг тодотгох нь зүйтэй байна. Нөгөө талаас 2014 онд 208 иргэн, 2015 онд 248 иргэний Үндсэн хуульд заасан шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөрчигдөж болох байсан нь харагдаж байна.

            2. Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шийдвэрийг хүчингүй болгох эсэхээ хэргийн зохигчоос ирүүлсэн гомдол, эсхүл Улсын ерөнхий прокурорын эсэргүүцлийн үндсэн дээр нийт шүүгчдийн хуралдаанаараа хянан хэлэлцдэг бөгөөд Улсын дээд шүүхийн гомдол болон эсэргүүцлийн дагуу хянан шалгах эрхийг хязгаарласан явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь заалтад заасан Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх гэж заасныг зөрчиж байна.

            Тодруулбал, Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ гэж заасан бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон 24 шүүгчийн бүрэлдэхүүнээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гэж үзэхээр байна.

            Иймд Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож, эдгээр хуулиудыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд оршин суугч, иргэн Н.Мөнгөнтуяа Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

            “... Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэж заасан. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх боловч уг шийдвэр хуульд харшилсан буюу хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байвал Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай агуулгыг шууд утгаар, эргэлзээгүйгээр зохицуулжээ.

            Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ гагцхүү Улсын дээд шүүхэд өөрт нь ийнхүү Үндсэн хуулиар олгогдсон байна. Энэ нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн ...” гэсэнтэй нийцэж байгаа юм. Гэхдээ аливаа эрх зүйн маргаан, гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр байх боловч хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд уг шаардлагыг хангаснаар түүнийг иргэн, албан тушаалтан хэн ч заавал биелүүлэх үүрэгтэй гэх зарчим эргэлзээгүйгээр хэрэгжих юм.

            Ийм учраас хуульд харшилсан шийдвэрээ Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох агуулга бүхий заалт Үндсэн хуульд тусгагджээ. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэн ч хянахгүй, хянах арга журам байхгүй учраас тодорхой хувийн ашиг сонирхлын үүднээс хууль зөрчсөн шийдвэрийг гарган, шударга ёс, эрх зүйн ухамсрыг умартахаас сэргийлж, Улсын дээд шүүхийн шийдвэр тодорхой хяналттай байх нөхцөлийг бий болгосон юм.

            Гэтэл иргэний болон захиргааны эрх зүйн маргаан, гэмт хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн тохиолдолд зохигчид, шүүгдэгч, хохирогч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Ерөнхий шүүгчид гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих, Ерөнхий шүүгч гомдлыг урьдчилан хянан үзээд, үндэслэлтэй гэж үзвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай дүгнэлт гаргах, уг дүгнэлтийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хэргийг хянан шийдвэрлэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 347.1 дэх хэсгийг өөрчлөн найруулах байдлаар хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн хэсгийг практикт хэрэгжих боломжгүй болгосон, хууль дээдлэх зарчмыг  хөндсөн байна.

            Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан 1994 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Улсын дээд шүүхийн хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тогтоол нь эцсийн шийдвэр болно. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч түүнд нэг удаа эсэргүүцэл бичиж хэлэлцүүлэх эрхтэй” гэсэн заалт мөн тусгагдсан байжээ.

            Иймд 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, мөн өдрийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлүүд нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            “... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж Улсын Их Хурал хуулиудыг баталсан. Үүнд:

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан.

            Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцсон.” гэжээ. 

            ҮНДЭСЛЭЛ:

            1. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, уг хуулиудад хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хууль зөрчсөн, хуульд харшилсан бол Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа хянаж эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой журмыг зохицуулсан зүйл, заалтыг хүчингүй болгож, өөрчлөн найруулсан байна. Дээрх хуулиуд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх, хуульд харшилсан шийдвэрээ ямар журмаар хүчингүй болгохтой холбогдсон харилцааг зохицуулалтгүй орхиж, хуулийн хийдэл бий болгожээ. Гэвч энэ нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байх бөгөөд Улсын Их Хурал хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх хийдлийг арилгах боломжтой юм.

            2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь  Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж эцэслэн шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна.

            3. Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.”; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн “172-178 дугаар зүйлд” гэснийг “172-176 дугаар зүйлд” гэж өөрчилсүгэй.”;  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн   “... 347.1.Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргана.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчөөгүй байна.