Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 211

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.11, 10.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг экспортын салбар тус бүрийн онцлогийг харгалзан хамтран баталж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 239 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Ч.САЙХАНБИЛЭГ

Аж үйлдвэрийн сайд                                                            Д.ЭРДЭНЭБАТ