A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН БОСГО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 294

Улаанбаатар хот

ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ХЭРЭГЛЭГЧИЙН БОСГО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 3.1.8, 5.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг хавсралт ёсоор тогтоосугай.

2. Эрчим хүчний жилийн хэрэглээ нь хавсралтад заасан босго хэмжээнээс давсан хэрэглэгчийг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэж, холбогдох хууль, журмыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хороо (С.Отгонбаяр)-нд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ