Хэвлэх DOC Татаж авах
Тушаалын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2015-333-д/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН

ТУШААЛ

Тушаалын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2016 оны 05 сарын 24-ний өдөр                                          Дугаар 204                                 Улаанбаатар хот   

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9, 15.10, 15.13 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

          Нэг. Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-д 1 дүгээр хавсралтаар, мөн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчид сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-д 2 дугаар хавсралтаар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсугай.

          Хоёр. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар (Ж.Ганбат), Төрийн сангийн газар (С.Наранцогт), Гааль, татварын ерөнхий газар (С.Пүрэв)-т тус тус үүрэг болгосугай.

            Гурав. Энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

САЙД                                                   Б.БОЛОР