A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2014-148-д/-д/, /ЭМС-ын 2019 оны А/387 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 110

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1 дэх заалт, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай" Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн 23.1в, 23.1с заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн сайдын 2014 оны Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай 148 дугаар тушаалын хавсралтын хожуу хугацаанд үр хөндөлт хийх заалтын:

- 5-ын "d"-д "Сэтгэцийн эмгэгтэй" гэснийг Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө болон бусдыг асрах чадваргүй эмэгтэй өөрөө хүсвэл,

10-ын в-д: "Үр хөндүүлэх хүсэлтийг эмэгтэй өөрөө, 18 хүртэлх насны охидын эцэг, эх, асран хамгаалагч бичгээр гарган" гэснийг Үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, эрхийн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, зөвшөөрлийг бичгээр авсан байна гэж өөрчилсүгэй.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 148 дугаар тушаалын 5-ын "d", 10-ын "в" заалтыг хүчингүйд тооцсугай.

САЙД Г.ШИЙЛЭГДАМБА

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 110                                           

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1 дэх заалт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн 23.1в, 23.1с заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн сайдын 2014 оны Үр хөндөлтийг зохицуулах журмыг батлах тухай  148 дугаар тушаалын  хавсралтын хожуу хугацаанд үр хөндөлт хийх заалтын:

- 5-ын “d”-д  “Сэтгэцийн эмгэгтэй” гэснийг Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө болон бусдыг асрах чадваргүй эмэгтэй өөрөө хүсвэл,

10-ын в-д: “Үр хөндүүлэх хүсэлтийг эмэгтэй өөрөө, 18 хүртэлх насны охидын эцэг, эх, асран хамгаалагч бичгээр гарган” гэснийг Үр хөндүүлэх эмэгтэйн өөрийнх нь, 18 хүртэлх насны охидын эцэг, эх асран хамгаалагчийн, эрхийн чадамжгүй сэтгэцийн эмгэгтэй эмэгтэйн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, зөвшөөрлийг бичгээр авсан байна гэж өөрчилсүгэй.

2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 148 дугаар тушаалын 5-ын "d", 10-ын “в” заалтыг хүчингүйд тооцсугай.

САЙД                               Г.ШИЙЛЭГДАМБА