A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2014-237-д/ - /ЭМС-ЫН 2017 ОНЫ А/503 ДУГААР ТУШААЛААР ХҮЧИНГҮЙ БОЛСОН/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/197

Улаанбаатар хот

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.18, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 237 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам"-ын 1.7 дахь заалтыг "Монгол улсад эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлд заагдсан тусламж, үйлчилгээг үзүүлэх болон удаан хугацааны нөхөх эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь 1.6-д заасан хугацаанаас өмнө магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргавал зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж өөрчилсүгэй.

2. Тушаалд орсон өөрчлөлтийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Стратегийн бодлого төлөвлөлтийн газар (Р.Оюунханд)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч , Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-д тус тус үүрэг болгосугай.

САЙД С.ЛАМБАА