Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр                                Дугаар 84                                             Улаанбаатар хот

       Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”-ыг хавсралтаар баталсугай.

        1. “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох  үлгэрчилсэн журам”-ыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

         2. Энэхүү журмыг хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах, арга зүйгээр хангахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (А.Хүрэлшагай)-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар (Б.Ууганбаяр)-т тус тус даалгасугай.

                      

САЙД                                   З.БАЯНСЭЛЭНГЭ