Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний буудайг хүлээн авах, хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар А-80

Тариалангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хүнсний буудайг хүлээн авах, хадгалалтын үеийн хэвийн хорогдлыг тооцох аргачлал”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү аргачлалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Н.Ариунболд/-д үүрэг болгосугай.

САЙД                                      Р. БУРМАА