Хэвлэх DOC Татаж авах
НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын өндрийн I, II ангийн сүлжээ байгуулах үндсэн/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 94

НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

1. “Монгол Улсын өндрийн I, II ангийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм” /БНбД 11-09-16/ норм ба дүрмийг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан норм ба дүрмийг геодези, зураг зүйн ажилд мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /А.Хүрэлшагай/-т, нийтэд мэдээлэх, хэвлэн түгээхийг Барилга хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавих, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлуудыг зохион байгуулахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Б.Ууганбаяр/-т тус тус даалгасугай.

                                                              САЙД                                     З.БАЯНСЭЛЭНГЭ