Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн боловсрол, сургалт/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 290

ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай” Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 241 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                 Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд                                                                 Г.БАЯРСАЙХАН