Хэвлэх DOC Татаж авах
ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 261

ТӨРӨӨС ХҮН АМЫН ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. ”Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд, хэрэгжилтийг эрхэлсэн салбар, харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. ”Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тус тус тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                   Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн

хамгааллын сайд                                                                     С.ЭРДЭНЭ