Хэвлэх DOC Татаж авах
ТӨРӨӨС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 320

ТӨРӨӨС ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд даалгасугай:

2.1. бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, холбогдох арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх;

2.2. хөдөлмөрийн салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналаа 2016 онд багтаан Засгийн газарт танилцуулах.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Ч.САЙХАНБИЛЭГ

Хөдөлмөрийн сайд                                                         Г.БАЯРСАЙХАН