Хэвлэх DOC Татаж авах
НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Кадастрын зураглалын ажил/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

САЙДЫН ТУШААЛ

НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр                                       Дугаар 121                                      Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1 дэх заалт, Барилга, хот байгуулалтын яамны шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Кадастрын зураглалын ажил” /БНбД 11-11-16/ норм ба дүрмийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан норм ба дүрмийг кадастрын зураглалын ажилд мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /А.Хүрэлшагай/-т, нийтэд мэдээлэх, хэвлэн түгээхийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ /Б.Баярсайхан/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлуудыг зохион байгуулахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Д.Бэлэгсайхан/-т тус ту с даалгасугай.

З.Энэ тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны “Аргачлал батлах тухай” 91, 2013 оны “Аргачлалд өөрчлөлт оруулах, зарим хавсралтыг хүчингүй болгох тухай” 04 дүгээр тушаал, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                          З.БАЯНСЭЛЭНГЭ