A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 70. ТОГЛОЛТ БОЛОН ДУУ АВИАНЫ БИЧЛЭГИЙН ТУХАЙ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЭЭ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 70. ТОГЛОЛТ БОЛОН ДУУ АВИАНЫ БИЧЛЭГИЙН ТУХАЙ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЭЭ

1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

2002 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Удиртгал

Хэлэлцэн тохирогч талууд,

тоглогчид болон дуу авиа бүтээгчдийн эрхийг хамгаалах асуудлыг аль болох үр ашигтай, нэгдмэл байдлаар хөгжүүлэн хангахыг хүсч,

эдийн засаг, нийгэм, соёл, технологийн хөгжилтэй уялдан гарч буй шинэ асуудлуудыг зохистой шийдвэрлэхийн тулд олон улсын шинэ дүрэм журмыг нэвтрүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч,

тоглолт, дуу авианы бичлэг үйлдвэрлэх, ашиглахад мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, дэвшлийн онцгой нөлөөг хүлээн зөвшөөрч,

тоглогчид болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эрх ба өргөн олон нийтийн ашиг сонирхол, ялангуяа боловсрол, судалгаа, мэдээлэл олж авах боломж хоорондын тэнцвэрт байдлыг хадгалахын чухлыг хүлээн зөвшөөрч,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I БҮЛЭГ

НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1 дүгээр зүйл

Бусад конвенцтой холбогдох нь

(1) Энэхүү гэрээний аль ч заалт хэлэлцэн тохирогч талуудын 1961 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ром хотноо үйлдсэн Тоглогчид болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгч, нэвтрүүлэгч байгууллагын тухай олон улсын конвенц (цаашид “Ромын конвенц” гэнэ)-ийн дагуу бие биеийнхээ өмнө хүлээсэн үүргийг үгүйсгэхгүй.

(2) Энэхүү гэрээгээр олгосон хамгаалалт утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй. Үүний дагуу энэхүү гэрээний аль ч заалтыг тийм хамгаалалтыг хөндөнө гэж тайлбарлаж болохгүй.

(3) Энэхүү гэрээ аливаа бусад гэрээтэй ямарваа холбоогүй бөгөөд тэдгээрт тусгагдсан эрх, үүргийг хөндөхгүй.

2 дугаар зүйл

Нэр томъёоны тодорхойлолт

Энэхүү гэрээний зорилгоор:

(a) “тоглогчид” гэж утга зохиол, уран сайхны болон ардын урлагийн бүтээлийг, дуулж, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин болон бусад этгээдийг;

(b) “дуу авианы бичлэг” гэж кино урлагийн бүтээл эсхүл дуу, дүрс бичлэгийн бүтээлд оруулсан хэлбэрээс бусад аливаа тоглолтын болон бусад дуу авианы бичлэгийг ;

(с) “бичлэг” гэж холбогдох төхөөрөмжөөр хүлээн авч, дахин үйлдвэрлэж дамжуулж болох дуу авиа буюу түүний илэрхийллийг бодит хэлбэрт шилжүүлэн биежүүлэхийг;

(d) “дуу авианы бичлэг үйлдвэрлэгч” гэж тоглолтын буюу бусад дуу авианы эсхүл тэдгээрийн илэрхийллийн бичлэгийг анх сэдэж хийсэн, хариуцлага хүлээх хувь хүн, хуулийн этгээдийг ;

(e) бичигдсэн тоглолт буюу дуу авианы бичлэгийг “нийтлэх” гэж бичигдсэн тоглолт буюу дуу авианы бичлэгийн хувийг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр олон нийтэд санал болгох, чингэхдээ хувийг боломжит тоогоор нийтэд гаргахыг;

(f) ”нэвтрүүлэх” гэж дуу авиа буюу тэдгээрийн дүрслэлийг шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болгон дамжуулахыг; мөн тэдгээрийг сансрын хиймэл дагуулаар дамжуулахыг хэлнэ; Кодлосон дохиог нэвтрүүлэгч байгууллагаас буюу түүний зөвшөөрөлтэйгээр тайлж унших түлхүүрийг олон нийтэд дамжуулах тохиолдолд мөн “нэвтрүүлэх” гэж болно;

(g) тоглолт буюу дуу авианы бичлэгийг “нийтийн хүртээл болгох” гэж тоглолтын бичлэгт бичигдсэн дуу авиа буюу түүний дүрслэлийг нэвтрүүлэхээс бусад аливаа хэрэгслээр олон нийтэд дамжуулахыг хэлнэ. 15 дугаар зүйлийн зорилгоор “нийтийн хүртээл болгох” гэдэгт дуу авианы бичлэгт бичигдсэн дуу авиа буюу түүний дүрслэлийг олон нийтэд сонсогдохуйц илэрхийлэн гаргахыг ойлгоно.

3 дугаар зүйл

Энэхүү гэрээгээр хамгаалагдах хүмүүс

(1) Хэлэлцэн тохирогч талууд хэлэлцэн тохирогч бусад талын харьяат болох тоглолт гүйцэтгэгч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийг энэхүү гэрээгээр олгосон хамгаалалтад хамруулна.

(2) Хэлэлцэн тохирогч бусад талын харьяат гэдэгт хэрэв энэхүү гэрээний хэлэлцэн тохирогч бүх тал Ромын конвенцийн хэлэлцэн тохирогч тал болж байвал Ромын конвенцоор олгосон хамгаалалтыг эдлэхэд тавих шаардлагын шалгуурыг хангахуйц тоглолт гүйцэтгэгч, дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийг ойлгоно. Дээрх шаардлагын шалгуурын хувьд хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн холбогдох нэр томъёоны тодорхойлолтыг хэрэглэнэ.

(3) Ромын конвенцийн 5 дугаар зүйлийн (3) дахь хэсэгт эсхүл мөн конвенцийн 5 дугаар зүйлийн зорилгод Конвенцийн 17 дугаар зүйлд тусгагдсан боломжийг ашиглаж байгаа хэлэлцэн тохирогч аливаа тал тэдгээр заалтад зааснаар Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын ерөнхий захиралд мэдэгдэл өгнө.

4 дүгээр зүйл

Үндэсний журам

(1) Хэлэлцэн тохирогч тал тус бүр энэхүү гэрээгээр тусгайлан олгосон онцгой эрх, түүнчлэн энэхүү гэрээний 15 дугаар зүйлд заасан зохих үнэ хөлс авах эрхийн хувьд өөрийн харьяатдаа олгож байгаа хамгаалалтыг 3 дугаар зүйлийн (2) дахь хэсэгт тодорхойлсон хэлэлцэн тохирогч бусад талын харьяатад мөн адил олгоно.

(2) (1) дэх хэсэгт заасан үүрэг нь хэлэлцэн тохирогч нөгөө тал энэхүү гэрээний 15 дугаар зүйлийн (3) дахь хэсгээр зөвшөөрсөн тайлбарыг ашиглах хэмжээнд хэрэглэгдэхгүй.

II БҮЛЭГ

ТОГЛОГЧИЙН ЭРХ

5 дугаар зүйл

Тоглогчийн эд хөрөнгийн бус эрх

(1) Тоглогчийн эдийн засгийн эрхээс үл хамаарч, түүнчлэн тэдгээр эрхийг бусдад шилжүүлснээс ч хойш тоглогчид нь амьд тоглолт буюу дуу авианы бичлэгт бичигдсэн тоглолтынхоо хувьд, тоглолтыг ашиглах арга барилын улмаас тоглолт гүйцэтгэгч гэж нэрлүүлэхгүйгээс бусад тохиолдолд өөрийн тоглолтын тоглогчид гэж нэрлүүлэхийг шаардах эрхтэй бөгөөд нэр хүндэд нь хохирол учруулахуйцаар өөрчлөх, гажуудуулахыг хориглох эд хөрөнгийн бус эрх эдэлнэ.

(2) (1) дэх хэсгийн дагуу тоглогчид олгосон эрх нь түүнийг нас барсны дараа дор хаяж эдийн засгийн эрх нь дуустал хадгалагдах бөгөөд уг эрхийг хамгаалалт шаардагдаж буй тухайн хэлэлцэн тохирогч талын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хувь хүн буюу байгууллага хэрэгжүүлнэ. Гэхдээ энэхүү гэрээг соёрхон батлах буюу нэгдэн орох үед хууль тогтоомжид нь өмнөх хэсэгт тусгасан тоглогчдын бүх эрхийг нас барснаас нь хойш хамгаалах талаар заагаагүй хэлэлцэн тохирогч талууд дээрх эрхийн заримыг тоглогчийг нас барсны дараа хадгалахгүйгээр зааж болно.

(3) Энэ зүйлээр олгосон эрхийг хангах хамгаалалтын арга хэрэгслийг нь хамгаалалт шаардагдаж буй тухайн хэлэлцэн тохирогч талын хууль тогтоомжоор зохицуулна.

6 дугаар зүйл

Бичлэг хийгдээгүй тоглолтын хувьд эдлэх

тоглогчийн эдийн засгийн эрх

Тоглогч нь тоглолтынхоо хувьд:

(i) бичлэг хийгдээгүй тоглолт нь урьд нэвтрүүлж байсан тоглолтоос бусад тохиолдолд уг тоглолтоо олон нийтэд нэвтрүүлэх буюу мэдээлэх; болон

(ii) бичлэг хийгдээгүй тоглолтоо бичүүлэхийг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

7 дугаар зүйл

Хуулбарлах эрх

Тоглогч нь дуу авианы бичлэгт бичигдсэн тоглолтоо шууд буюу шууд бус аль ч хэлбэрээр хуулбарлан олшруулахыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

8 дугаар зүйл

Түгээх эрх

(1) Тоглогч нь дуу авианы бичлэгт бичигдсэн тоглолтынхоо жинхэнэ эх болон хувийг худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх замаар олон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

(2) Энэхүү гэрээний аль ч заалт тоглогчийн зөвшөөрлөөр бичигдсэн тоглолтын жинхэнэ эх болон хуулбарыг анх удаа худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлсний дараа (1) дэх хэсэгт заасан эрхийг хэрэглэх нөхцлийг тодорхойлох талаарх хэлэлцэн тохирогч талуудын эрх чөлөөг хөндөхгүй.

9 дүгээр зүйл

Түрээслэх эрх

(1) Тоглогч нь дуу авианы бичлэгт бичигдсэн тоглолтынхоо жинхэнэ эх болон хуулбарыг өөрсдийн зөвшөөрлийн дагуу түгээсний дараа ч хэлэлцэн тохирогч талын үндэсний хуулиар тодорхойлсны дагуу олон нийтэд төлбөртэй хөлслүүлэх буюу түрээслэх онцгой эрх эдлэнэ.

(2) (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэгт бичигдсэн тоглолтынхоо хувийг хөлслүүлсний төлөө тоглогчид нь зохих үнэ хөлс төлдөг тогтолцоо үйлчилж байсан бөгөөд үйлчилсээр байгаа хэлэлцэн тохирогч тал тэрхүү тогтолцоог хадгалж болох бөгөөд чингэхдээ дуу авианы бичлэгийг хөлслүүлэх нь дахин хуулбарлан олшруулах тоглогчийн онцгой эрхийг ноцтойгоор хөндөхгүй байвал зохино.

10 дугаар зүйл

Бичигдсэн тоглолтыг нийтийн хүртээл болгох эрх

Тоглогч нь дуу авианы бичлэгт бичигдсэн тоглолтоо олон нийтийн төлөөлөгчид өөрөө сонгосон газар, цагт танилцаж болохуйцаар шугаман эсхүл шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

III БҮЛЭГ

ДУУ АВИАНЫ БИЧЛЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН ЭРХ

11 дүгээр зүйл

Хуулбарлах эрх

Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч нь дуу авианы бичлэгээ шууд буюу шууд бус аль ч хэлбэрээр хуулбарлан олшруулахыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

12 дугаар зүйл

Түгээх эрх

(1) Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч нь дуу авианы бичлэгийнхээ жинхэнэ эх болон хуулбарыг худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх замаар нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

(2) Энэхүү гэрээний аль ч заалт авианы бичлэг үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр дуу авианы бичлэгийн жинхэнэ эх болон хуулбарыг анх удаа худалдах эсхүл өмчлөх эрхийг бусдад шилжүүлсний дараа (1) дэх хэсэгт заасан эрхийг хэрэглэх нөхцлийг тодорхойлох талаарх хэлэлцэн тохирогч талуудын эрх чөлөөг хөндөхгүй.

13 дугаар зүйл

Түрээслэх эрх

(1) Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч нь дуу авианы бичлэгийнхээ жинхэнэ эх болон хуулбарыг түүний зөвшөөрлийн дагуу түгээсний дараа ч хэлэлцэн тохирогч талын үндэсний хуулиар тодорхойлсны дагуу нийтэд төлбөртэй хөлслүүлэх буюу түрээслэх онцгой эрх эдлэнэ.

(2) (1) дэх хэсгийн заалтыг үл харгалзан, 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дуу авианы бичлэгийнхээ хуулбарыг хөлслүүлсний төлөө дуу авианы бичлэг үйлдвэрлэгчид нь зохих үнэ хөлс төлдөг тогтолцоо үйлчилж байсан бөгөөд үйлчилсээр байгаа хэлэлцэн тохирогч тал тэрхүү тогтолцоог хадгалж болох бөгөөд чингэхдээ дуу авианы бичлэгийг хөлслүүлэх нь хуулбарлан олшруулах дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн онцгой эрхийг ноцтойгоор хөндөхгүй байвал зохино.

14 дүгээр зүйл

Дуу авианы бичлэгийг нийтийн хүртээл болгох эрх

Дуу авианы бичлэг үйлдвэрлэгч нь дуу авианы бичлэгээ олон нийтийн төлөөлөгчид өөрөө сонгосон газар, цагт танилцаж болохуйцаар шугаман буюу шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болгохыг зөвшөөрөх онцгой эрх эдлэнэ.

IV БҮЛЭГ

НИЙТЛЭГ ЗААЛТ

15 дугаар зүйл

Нийтэд нэвтрүүлсэн болон

мэдээлсний төлөө үнэ хөлс авах эрх

(1) Тоглогчид болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгч нь худалдааны зорилгоор нийтлэсэн дуу авианы бичлэгийг олон нийтэд нэвтрүүлэх буюу мэдээлэхээр шууд буюу шууд бусаар ашигласны төлөө нэг удаагийн зохих үнэ хөлс авах эрх эдлэнэ.

(2) Нэг удаагийн зохих үнэ хөлсийг тоглогч буюу дуу авианы бичлэг үйлдвэрлэгч эсхүл хоёулаа дуу авианы бичлэгийг ашигласан этгээдээс шаардахаар хэлэлцэн тохирогч талууд үндэсний хууль тогтоомждоо тогтоож болно. Тоглогч болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн хооронд гэрээ байгуулаагүй тохиолдолд нэг удаагийн зохих үнэ хөлсийг хуваах нөхцлийг тогтоосон үндэсний хууль тогтоомжийг хэлэлцэн тохирогч талууд батлаж болно.

(3) Хэлэлцэн тохирогч аливаа тал ДОӨБ-ын Ерөнхий захиралд хадгалуулсан мэдэгдэлдээ (1) дэх хэсгийн заалтыг зөвхөн зарим тодорхой тохиолдолд хэрэглэх эсхүл тэрхүү заалтыг хэрэглэхийг өөр бусад замаар хязгаарлах болон огт хэрэглэхгүй тухайгаа мэдэгдэж болно.

(4) Энэхүү зүйлийн зорилгод, олон нийтийн төлөөлөгчид өөрөө сонгосон газар, цагт танилцаж болохуйцаар шугаман ба шугаман бус холбоогоор нийтийн хүртээл болсон дуу авианы бичлэгийг худалдааны зорилгоор нийтлэсэн хэмээн үзнэ.

16 дугаар зүйл

Хязгаарлалт, онцгой тохиолдол

(1) Хэлэлцэн тохирогч талууд утга зохиол, урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор үндэсний хууль тогтоомждоо тогтоосон хязгаарлалт буюу онцгой тохиолдолтой адил заалтуудыг тоглогч буюу дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эрхийг хамгаалах зорилгоор үндэсний хууль тогтоомждоо тусгаж болно.

(2) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээнд тогтоосон эрхийн хязгаарлалт болон онцгой тохиолдлыг тоглолт буюу дуу авианы бичлэгийн хэвийн ашиглалттай зөрчилдөхгүй, мөн тоглогч болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндөхгүй тохиолдолд хэрэглэнэ.

17 дугаар зүйл

Хамгаалалтын хугацаа

(1) Энэхүү гэрээгээр тоглогчдод олгох хамгаалалтын үргэлжлэх хугацаа тоглолтыг дуу авианы бичлэгт бичсэн тухайн жилийн эцсээс хойш 50 жил байна.

(2) Энэхүү гэрээгээр дуу авианы бичлэг үйлдвэрлэгчдэд олгох хамгаалалтын хугацаа дуу авианы бичлэгийг нийтлэсэн жилийн эцсээс хойш 50 жил эсхүл дуу авианы бичлэгийг бичсэнээс хойш 50 жилийн хугацаанд нийтлэгдээгүй бол бичлэг анх хийсэн жилийн эцсээс хойш 50 жилийн хугацаа дуустал үргэлжилнэ.

18 дугаар зүйл

Технологийн арга хэмжээтэй холбогдох үүрэг

Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тоглогч буюу дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн хэрэглэж байгаа бөгөөд тэдний тоглолт, дуу авианы бичлэгийнх нь хувьд тухайн тоглогч болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй буюу хуулиар зөвшөөрөөгүй үйлдлийг хязгаарлаж байгаа техникийн үйл ажиллагаанаас зайлсхийхийн тулд эрх зүйн зүй зохистой хамгаалалт болон хуулийн үр ашигтай арга хэмжээ авна.

19 дүгээр зүйл

Эрхийн удирдлагын мэдээлэлтэй холбогдох үүрэг

(1) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээгээр хамгаалагдсан эрхийг зөрчихөд хүргэх, боломж олгох, зөрчихөд туслах буюу ийм зөрчлийг нуусан үйлдлийг мэдсээр байж, эсхүл иргэний арга хэмжээний хувьд дээрхийг мэдэх бодит үндэслэлтэй байж доорхи аль нэг үйлдлийг санаатайгаар хийж буй аливаа этгээдийн эсрэг хуулийн зүй зохистой, үр ашигтай арга хэмжээ авна.

(i) эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах буюу өөрчлөх;

(ii) эрхийн удирдлагын талаарх цахим мэдээллийг устгасан буюу өөрчилсөн гэдгийг мэдсэн хэрнээ тоглолт, бичигдсэн тоглолтын хуулбар буюу дуу авианы бичлэгийг олон нийтэд түгээх, түгээхээр импортлох, нэвтрүүлэх, мэдээлэх эсхүл нийтийн хүртээл болгох.

(2) Энэ зүйлд заасан “эрхийн удирдлагын тухай мэдээлэл” гэж тоглогч, тоглогчийн тоглолт, дуу авианы бичлэг үйлдэрлэгч, дуу авианы бичлэг, тоглолт буюу дуу авианы бичлэгийн аливаа эрх эзэмшигчийг тодорхойлж буй мэдээлэл эсхүл тоглолт буюу дуу авианы бичлэгийг ашиглах нөхцөл, болзлын талаарх мэдээлэл, мөн бичигдсэн тоглолт буюу дуу авианы бичлэгийн хуулбарт тавигдсан буюу тоглолт, дуу авианы бичлэгийг олон нийтэд мэдээлэх, нийтийн хүртээл болгохтой холбоотойгоор гарч байгаа тийм мэдээллийг илэрхийлж байгаа аливаа тоо болон код мэдээг хэлнэ.

20 дугаар зүйл

Хэлбэрийн хувьд тавигдах шаардлага

Энэхүү гэрээгээр олгосон эрхийг эдлэж, хэрэгжүүлэхэд хэлбэрийн хувьд ямар нэг шаардлага тавихгүй.

21 дүгээр зүйл

Тайлбар

15 дугаар зүйлийн (3) дахь хэсгийн заалтыг дагаж мөрдөхийн хамт энэхүү гэрээнд ямар нэг тайлбар хийхийг хориглоно.

22 дугаар зүйл

Хэрэглэх хугацаа

(1) Хэлэлцэн тохирогч талууд Бернийн конвенцийн 18 дугаар зүйлийн заалтыг энэхүү гэрээгээр олгосон тоглогч болон дуу авианы бичлэг үйлдвэрлэгчийн эрхэд хэрэглэнэ.

(2) (1) дэх хэсгийг үл харгалзан хэлэлцэн тохирогч тал энэхүү гэрээний 5 дугаар зүйлийг хэрэглэхийг энэхүү гэрээ тухайн талын хувьд хүчин төгөлдөр болсны дараа гарсан тоглолтоор хязгаарлаж болно.

23 дугаар зүйл

Эрхийн хэрэгжилтийн тухай заалт

(1) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээг хэрэглэхэд шаардлагатай арга хэмжээг өөрийн хуулийн тогтолцоотой уялдуулан авах үүрэг хүлээнэ.

(2) Хэлэлцэн тохирогч талууд энэхүү гэрээнд заасан эрхийг зөрчиж байгаа аливаа үйлдлийн эсрэг үр ашигтай арга хэмжээ авахыг зөвшөөрөхүйц эрхээр хангах журмыг өөрийн хууль тогтоомжид тусгах бөгөөд ялангуяа эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өөрсдийн хууль тогтоомжид тусгана.

V БҮЛЭГ

ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

24 дүгээр зүйл

Ассамблей

(1) (a) Хэлэлцэн тохирогч талууд Ассамблейтай байна.

(b) Хэлэлцэн тохирогч тал тус бүрийг нэг төлөөлөгч төлөөлөх бөгөөд тэрээр орлогч, зөвлөх, шинжээчтэй байж болно.

(с) Төлөөлөгчдийн зардлыг тэдгээрийг томилсон хэлэлцэн тохирогч тал хариуцна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоосон журмын дагуу хөгжиж байгаа оронд тооцогддог эсхүл зах зээлийн эдийн засагт шилжиж буй орон болох хэлэлцэн тохирогч талын төлөөлөгчдийг хуралдаанд оролцуулахыг хөнгөвчлөн дэмжих зорилгоор Ассамблей санхүүгийн туслалцаа үзүүлэхийг ДОӨБ-аас хүсч болно.

(2) (a) Ассамблей энэхүү гэрээг сахих, хөгжүүлэх, хэрэглэх, түүний үйлчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

(b) Ассамблей засгийн газар хоорондын зарим тодорхой байгууллагыг энэхүү гэрээнд элсүүлэх асуудлыг хэлэлцэхдээ 26 дугаар зүйлийн (2) дахь хэсгээр түүнд ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

(с) Ассамблей энэхүү гэрээг хянаж өөрчлөх зорилгоор аливаа дипломат бага хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргах бөгөөд тийм дипломат бага хуралд бэлтгэхэд шаардлагатай зааварчлагыг ДОӨБ-ын ерөнхий захиралд өгнө.

(3) (a) Хэлэлцэн тохирогч тал болох улс нэг санал өгөх эрхтэй бөгөөд зөвхөн өөрийн нэрийн өмнөөс санал өгнө.

(b) Засгийн газар хоорондын байгууллага болох хэлэлцэн тохирогч аливаа тал энэхүү гэрээний тал болох гишүүн улсынхаа тоотой тэнцүү тоогоор гишүүн улсынхаа оронд санал өгч болно. Хэрэв аль нэг гишүүн улс саналын эрхээ өөрөө хэрэгжүүлж байгаа бол засгийн газар хоорондын аль ч байгууллага санал өгөхөд оролцохгүй бөгөөд энэ журам мөн урвуугаар үйлчилнэ.

(4) ДОӨБ-ын ерөнхий захирал хоёр жилд нэг удаа Ассамблейн ээлжит чуулганыг зарлан хуралдуулна.

(5) үйл ажиллагааныхаа журмыг тогтоох бөгөөд үүнд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах, чуулганы кворум, мөн энэхүү гэрээний заалтын дагуу төрөл бүрийн асуудлаар шийдвэр гаргахад шаардлагатай олонхын хэмжээг тогтооно.

25 дугаар зүйл

Олон улсын товчоо

ДОӨБ-ын Олон улсын товчоо нь энэхүү гэрээтэй холбогдох захиргааны үүргийг гүйцэтгэнэ.

26 дугаар зүйл

Гэрээнд оролцогч тал болох

(1) ДОӨБ-ын гишүүн аливаа улс энэхүү гэрээнд оролцогч тал болж болно.

(2) Энэхүү гэрээгээр зохицуулж буй асуудлын талаар тодорхой эрх мэдэлтэй бөгөөд эдгээр асуудлаар гишүүн бүх улсад нь заавал биелүүлэх өөрийн хууль тогтоомжтой, мөн энэхүү гэрээнд нэгдэн орохыг нь дотоод журмынхаа дагуу зохих ёсоор эрх олгогдсон засгийн газар хоорондын байгууллагыг гишүүнээр элсүүлэхээр Ассамблей шийдвэрлэнэ.

(3) Европын хамтын нийгэмлэг өмнөх хэсэгт заасан мэдэгдлийг энэхүү гэрээг батласан Дипломат бага хурлын үеэр хийснээр энэхүү гэрээнд оролцогч тал болж болно.

27 дугаар зүйл

Гэрээний дагуу эдлэх эрх ба хүлээх үүрэг

Энэхүү гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол хэлэлцэн тохирогч тал тус бүр энэхүү гэрээгээр олгосон бүх эрхийг эдлэж, бүх үүргийг хүлээнэ.

28 дугаар зүйл

Гэрээнд гарын үсэг зурах

Энэхүү гэрээ ДОӨБ-ын гишүүн аливаа улс болон Европын хамтын нийгэмлэг гарын үсэг зурахад 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй байна.

29 дүгээр зүйл

Гэрээ хүчин төгөлдөр болох

Энэхүү гэрээ гуч дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг ДОӨБ-ын ерөнхий захиралд хадгалуулахаар өгснөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно.

30 дугаар зүйл

Гэрээнд нэгдэн орох хугацаа

Энэхүү гэрээний заалтыг:

(i) 29 дүгээр зүйлд дурдсан гучин улс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж;

(ii) бусад аливаа улс ДОӨБ-ын ерөнхий захиралд баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гурван сарын дараа;

(iii) Европын хамтын нийгэмлэг, хэрэв батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгээ энэхүү гэрээ 29 дүгээр зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсны дараа хадгалуулсан бол тийнхүү хадгалуулснаас хойш гурван сарын дараа эсхүл тийм баримт бичгээ энэхүү гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө хадгалуулсан бол гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дараа;

(iv) энэхүү гэрээнд нэгдэж буй засгийн газар хоорондын өөр бусад байгууллага нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш гурван сарын дараа тус тус заавал биелүүлэх үүрэг хүлээнэ.

31 дүгээр зүйл

Гэрээг цуцлах

Аливаа хэлэлцэн тохирогч тал энэхүү гэрээг цуцлах тухай мэдэгдлээ ДОӨБ-ын ерөнхий захиралд өгснөөр цуцалж болно. ДОӨБ-ын Ерөнхий захирал дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа гэрээг цуцалсанд тооцно.

32 дугаар зүйл

Гэрээний хэл

(1) Энэхүү гэрээг англи, араб, хятад, франц, орос, испани хэлээр нэг эх хувь үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй байна.

(2) (1) дэх хэсэгт дурдсанаас бусад хэлээрх албан ёсны эх бичвэрийг сонирхогч бүх талтай зөвлөлдсөний дараа сонирхогч талын хүсэлтээр ДОӨБ-ын Ерөнхий захирал үйлдэнэ. Энэ хэсгийн зорилгод “сонирхогч тал” гэж албан ёсны хэл, эсхүл албан ёсны хэлнүүдийн аль нэгээр нь хүсэлт гаргасан ДОӨБ-ын гишүүн улс, мөн аль нэг албан ёсны хэлээр нь хүсэлт гаргасан Европын хамтын нийгэмлэг болон энэхүү гэрээнд нэгдэн орж болох Засгийн газар хоорондын аливаа бусад байгууллагыг хэлнэ.

33 дугаар зүйл

Хадгалагч

ДОӨБ-ын ерөнхий захирал энэхүү гэрээний хадгалагч байна.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
70. ТОГЛОЛТ БОЛОН ДУУ АВИАНЫ БИЧЛЭГИЙН ТУХАЙ ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ГЭРЭЭ
1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Женев хотноо баталж,