Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ  БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ Барилгын доторхи ус хангамж, ариутгах татуурга /БНбД 40-05-16, 40-06-16, 40-02-16, 40-04-16//

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ

БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр                                                                       Дугаар 116                                                                                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/2015, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 01/2016 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Барилгын доторхи ус хангамж, ариутгах татуурга” /БНбд 40-05-16/ барилгын норм ба дүрмийг нэгдүгээр хавсралтаар, “Дотор сантехникийн систем” /БНбд /40-06-16/ барилгын норм ба дүрмийг хоёрдугаар хавсралтаар, “Ус хангамж гадна сүлжээ ба байгууламж” /БНбд 40-02-16/ барилгын норм ба дүрмийг гуравдугаар хавсралтаар, “Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, барилга байгууламж” /БНбд 40-04-16/ барилгын норм ба дүрмийг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан барилга байгууламжийн норм, нормативын энэхүү баримт бичгүүдийг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл хүргэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар /Л.Билэгжаргал/, Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилгын норм ба дүрэм батлах Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 18 дугаар тушаалаар баталсан “Барилга доторх усан хангамж, ариутгах татуурга” /БНбд 40-05-98/*2005, Улсын барилгын хорооны 1988 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Дотор сантехникийн систем” /БНбд 3.05.01.-88/, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 27 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж” /БНбд 40-02-06/ Барилгын сайдын 1990 оны 172 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, түүний барилга байгууламж” /БНбд 3.05.04-90/-г тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                              З.БАЯНСЭЛЭНГЭ