Хэвлэх DOC Татаж авах
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм /БНбД 50-01-16, 52-108-16/

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 102

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дугаар заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжлийн бодлогын зөвлөлийн 2016 оны 02 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм /БНбД 50-01-16/ барилгын норм ба дүрмийг нэгдүгээр хавсралтаар, Урьдчилан хүчитгэсэн төмөр бетон бүтээц /БД 52-108-16/ барилгын дүрмийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан барилга байгууламжийн норм, нормативын энэхүү баримт бичгүүдийг хэвлэн олшруулж холбогдох байгууллага, аж ахуй нэгжүүдэд мэдээлэл хүргэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /А.Хүрэлшагай/, Барилгын хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн хөгжлийн яамны 1994 оны 162 дугаар тушаалаар батлагдсан ердийн буурь хөрс, мөнх цэвдэг овойдог, суумтгай хөрсөнд, газар хөдлөлийн бүсэд барилга байгууламжийн буурийн болон суурийн зураг төсөл зохиоход мөрдөх Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм /БНбД-2.02.01-94/-ийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД            З.БАЯНСЭЛЭНГЭ

Улсын бүртгэлийн санд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 3642 дугаарт бүртгэв.