A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • 78. ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ МОНРЕАЛЬ ХОТНОО 1971 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ҮЙЛДСЭН КОНВЕНЦ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 78. ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ МОНРЕАЛЬ ХОТНОО 1971 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ҮЙЛДСЭН КОНВЕНЦИЙН ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХЭД ҮЙЛЧИЛДЭГ НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ НЭМЭЛТ ПРОТОКОЛ

1988 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

1989 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон

Энэхүү протоколд оролцогч улсууд,

олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүмүүсийн аюулгүй байдалд занал учруулж буй буюу занал учруулж болзошгүй, эсхүл эдгээр нисэх буудлын аюулгүй ажиллагаанд саад учруулж буй хүч хэрэглэсэн хууль бус үйлдлүүд нь эдгээр нисэх буудлын аюулгүй ажиллагаанд итгэх дэлхийн ард түмний итгэлийг бууруулж, бүх улсын хувьд иргэний нисэхийг аюулгүй, журамтай удирдахад саад болж байгаа гэж үзэж,

ийм үйлдэл гарч байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэлийг ноцтой түгшээж байгаа бөгөөд ийм үйлдлийг таслан зогсоох зорилгоор гэмт этгээдүүдийг шийтгэхэд зохих арга хэмжээ авах тулгамдсан хэрэгцээ байгаа гэж үзэж,

олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүч хэрэглэсэн хууль бус ийм үйлдлийг зохицуулахын тулд Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай Монреаль хотноо 1971 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн конвенцийн заалтуудад нэмэлт заалт батлах шаардлагатай байгаа гэж үзэж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Энэхүү протокол нь Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай Монреаль хотноо 1971 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн конвенц (цаашид “Конвенц” гэх)-ийн нэмэлт бөгөөд энэхүү протоколд оролцогч улсууд Конвенц болон Протоколыг хамтад нь нэг баримт бичиг хэмээн үзэж, тайлбарлана.

2 дугаар зүйл

1. Конвенцийн 1 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 1bis хэсэг шинээр нэмнэ:

“1bis. Дараахь үйлдлийг хууль бусаар санаатайгаар аливаа төхөөрөмж, бодис буюу зэвсэг хэрэглэн хийснийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ:

(a) олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүний эсрэг түүнд хүнд гэмтэл учруулах буюу амь насыг нь хохироох, эсхүл хүнд гэмтэл учруулж буюу амь насыг нь хохироож болзошгүй үйлдлийг хүч хэрэглэн хийсэн; эсхүл

(b) олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудлын төхөөрөмж буюу уг нисэх буудал дахь ашиглалтад бус байгаа агаарын хөлгийг эвдсэн буюу ноцтой хохирол учруулсан, эсхүл нисэх буудлын ажиллагааг тасалдуулсан

нь тухайн нисэх буудлын аюулгүй байдалд заналхийлсэн буюу заналхийлж болзошгүй байвал”.

2. Конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн (а) дэд хэсгийн “1 дэх хэсэг” гэсэн үгийн дараа дараахь үгийг нэмнэ:

“буюу 1bis хэсэг”.

3 дугаар зүйл

Конвенцийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 2bis хэсэг шинээр нэмнэ:

“2 bis. Хэлэлцэн тохирогч улс тус бүр сэжигтэн этгээд нутаг дэвсгэрт нь байгаа бөгөөд тухайн улс түүнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан улсад 8 дугаар зүйлийн дагуу шилжүүлээгүй тохиолдолд 1 дүгээр зүйлийн 1bis хэсэгт заасан болон 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн эдгээр гэмт хэрэгт хамаарахын хэрээр уг хэсэгт заасан гэмт хэрэгт харьяаллаа тогтооход шаардлагатай байж болох арга хэмжээг мөн адилаар авна.”

4 дүгээр зүйл

Энэхүү протокол 1988 оны 2 дугаар сарын 9-нөөс 24-ний өдөр Монреаль хотноо болсон Агаарын эрх зүйн талаархи олон улсын бага хуралд оролцогч улсуудын хувьд 1988 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурахад нээлттэй байна. Протокол нь 1988 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш VI зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр болох хүртэл бүх улсын хувьд Лондон, Москва, Вашингтон, Монреаль хотуудад гарын үсэг зурахад нээлттэй байна.

5 дугаар зүйл

1. Протоколыг гарын үсэг зурагч улсууд соёрхон батална.

2. Конвенцийн хэлэлцэн тохирогч улс бус аливаа улс Конвенцийг түүний 15 дугаар зүйлийн дагуу соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохдоо энэхүү протоколыг соёрхон баталж болно.

3. Батламж жуух бичгийг энэхүү протоколоор эх хадгалагчаар томилогдсон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар, эсхүл Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалуулна.

6 дугаар зүйл

1. Гарын үсэг зурагч улсуудын арав нь энэхүү протоколыг соёрхон батласан тухай батламж жуух бичгээ хадгалуулмагц энэхүү протокол нь арав дахь батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 30 дахь өдрөөс тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр болно. Энэ өдрөөс хойш энэхүү протокол нь батламж жуух бичгээ хадгалуулсан улс тус бүрийн хувьд батламж жуух бичгээ тийнхүү хадгалуулснаас хойш 30 дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү протоколыг хүчин төгөлдөр болмогц хадгалагч нар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйл болон Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц (Чикаго, 1944 он)-ийн 83 дугаар зүйлийн дагуу бүртгэнэ.

7 дугаар зүйл

1. Энэхүү протокол хүчин төгөлдөр болсныхоо дараа гарын үсэг зурагч бус аливаа улс нэгдэн ороход нээлттэй байна.

2. Конвенцийн хэлэлцэн тохирогч бус аливаа улс Конвенцийг түүний 15 дугаар зүйлийн дагуу соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохдоо энэхүү протоколд нэгдэн орж болно.

3. Нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалагч нарт хадгалуулах бөгөөд нэгдэн орсон нь тийнхүү хадгалуулснаас хойш 30 дахь хоногт хүчин төгөлдөр болно.

8 дугаар зүйл

1. Энэхүү протоколын аливаа тал эх хадгалагч нарт бичгээр мэдэгдэх замаар энэхүү протоколыг цуцалж болно.

2. Цуцлах тухай мэдэгдлийг эх хадгалагч нар хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дараа цуцлалт хүчин төгөлдөр болно.

3. Энэхүү протоколыг цуцалсан нь Конвенцийг цуцалсан болохгүй.

4. Энэхүү нэмэлт протокол бүхий Конвенцийг уг конвенцийн хэлэлцэн тохирогч улс цуцласнаар энэхүү протоколыг нэгэн адил цуцалсан болно.

9 дүгээр зүйл

1. Эх хадгалагч нар энэхүү протоколд гарын үсэг зурагч болон нэгдэн орсон бүх улс, түүнчлэн Конвенцид гарын үсэг зурагч болон нэгдэн орсон бүх улсад дараахь зүйлийг даруй мэдээлнэ:

(a) энэхүү протоколд гарын үсэг зурсан өдөр болон түүнийг соёрхон батласан тухай батламж жуух бичиг буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан өдрийн тухай;

(b) энэхүү протоколыг цуцлах тухай аливаа мэдэгдлийг хүлээж авсан тухай болон уг мэдэгдэл өгсөн өдрийн тухай.

2. Эх хадгалагч нар энэхүү протоколыг 6 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр болсон өдрийн тухай 1 дэх хэсэгт заасан улсуудад мөн мэдэгдэнэ.

Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор засгийн газраасаа бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү протоколд гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун наян найман оны 2 дугаар сарын хорин дөрөвний өдөр Монреаль хотноо тус бүр нь адил хүчинтэй англи, испани, орос, франц хэлээр дөрвөн эх хувь үйлдэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
78. ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ МОНРЕАЛЬ ХОТНОО 1971 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ҮЙЛДСЭН КОНВЕНЦИЙН ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХЭД ҮЙЛЧИЛДЭГ НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ НЭМЭЛТ ПРОТОКОЛ
1988 оны 2 дугаар сарын 24-ний өдөр баталж,