A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТӨСЛҮҮДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8, Өрийн удирдлагын тухай хуулийн 18.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараах арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:

1) концессын зүйлийн жагсаалтад "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлэхээр тусгасан улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессын гэрээг 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй байгуулахгүй байх;

2) улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх;

3) концессын гэрээ байгуулах замаар улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх үүрэг шинээр үүсгэхгүй байх;

4) концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох;

5) шинээр концессын гэрээний дагуу хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх үүрэг хүлээхгүйгээр, улсын болон орон нутгийн төсөвт төлбөрийн ачаалал үүсгэхгүйгээр концессын бусад төрлөөр хэрэгжүүлж ажиллах.

2. Орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгээр аливаа төсөл, арга хэмжээг концессын зүйлийн жагсаалтад нэмж тусгахгүй байхыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

21. Засгийн газраас улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал гэж үзэн тэргүүлэх ач холбогдол өгч байгаа 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй концессын зарим төслийг "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлэхэд энэ тогтоолын 1 дүгээр зүйл хамаарахгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 16-р тогтоолоор нэмсэн/

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН