A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

ЯАМ, ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГ, ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН БАЙРШЛЫГ ТОГТООХ ТУХАЙ

1. Засгийн газрын бүтэц, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч шинэчлэн батлагдсантай холбогдуулан яамдын байршлыг 1 дүгээр хавсралт ёсоор, Засгийн газрын агентлагийн байршлыг 2 дугаар хавсралт ёсоор, зарим байгууллагын байршлыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.

(Энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад Ерөнхий сайдын 2016-11-1-ний өдрийн 86 дугаар захирамж, Ерөнхий сайдын 2019 оны 62 дугаар захирамж, Ерөнхий сайдын 2020 оны 40, 47 дугаар захирамж, Ерөнхий сайдын 2022 оны 12, 36, 97 дугаар захирамж, Ерөнхий сайдын 2023 оны 52 дугаар захирамж, Ерөнхий сайдын 2024 оны 12 дугаар захирамжаар тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Захирамжийн 3 дугаар хавсралтад Ерөнхий сайдын 2023 оны 52 дугаар захирамж, Ерөнхий сайдын 2024 оны 12 дугаар захирамжаар тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Засгийн газрын байруудын ашиглалт, үйлчилгээг хариуцан гүйцэтгэдэг төрийн өмчит үйлдвэрийн газруудын зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, үр ашгийг дээшлүүлж, урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх талаар санал боловсруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад даалгасугай.

3. Засгийн газрын зарим агентлагийн байрлаж байсан барилга байгууламжийн эзэмшигчийг шинэчлэн тогтоох асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан "Яам, зарим агентлаг, байгууллагын байршлыг тогтоох тухай" Ерөнхий сайдын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ