A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 26

Төрийн ордон, Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурал эцсийн найруулгатай танилцах, ёсчлох, Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээх, "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй тул Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдөр баталсан Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хууль санаачлагчид нь буцаасугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

/Монгол Улсын Их Хурлын 2016 оны 26 дугаар тогтоолд Монгодл Улсын Ерөнхийлөгч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хориг тавьсан./
/Монгол Улсын Их Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД