A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнөнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний амьдрал, бүтээлийн талаархи түүхэн үнэнийг тайлбарлан таниулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/Юмжаагийн Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаархи түүхэн үнэнийг ард түмэнд тайлбарлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах;

2/ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, зохион байгуулах комисс байгуулан ажиллуулах;

3/Юмжаагийн Цэдэнбал агсны музей байгуулах арга хэмжээ авч, төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах;

4/ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг санхүүжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд судалж шийдвэрлэх.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Н.Энхболд/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД