


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр |
Улаанбаатар хот |
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
