Хэвлэх DOC Татаж авах
Ерөнхийлөгчийн хоригийн тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД