Хэвлэх DOC Татаж авах
Хуулийн төслүүд буцаах тухай

                    

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016  оны 09 сарын 07 өдөр

Дугаар 39 

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хуулийн төслүүд буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                            М.ЭНХБОЛД