A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ДАЛАЙД ГАРЦГҮЙ УЛСЫН ДАМЖИН ӨНГӨРӨХ ХУДАЛДААНЫ ТУХАЙ КОНВЕНЦ

1965 оны 7 дугаар сарын 8-ны өдөр

Удиртгал

Энэхүү конвенцид оролцогч улсууд,

эдийн засгийн хөгжлийг дэмжих, олон улсын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 55 дугаар зүйлд дурдсаныг санаж,

“олон улсын худалдааг хөхиүлэн дэмжих үүднээс далайд гарцгүй улсад дамжин өнгөрөх зохих ёсны нөхцөл олгох шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч”, Ерөнхий Ассамблей гишүүн улсуудын Засгийн газарт хандаж “далайд гарцгүй улсын эдийн засгийн хөгжлөөс үүдэн гарах цаашдын шаардлага хэрэгцээг бодолцон, дамжин өнгөрөх худалдааны талаар далайд гарцгүй гишүүн улсуудын хэрэгцээг бүрэн хүлээн зөвшөөрч, үүнтэй холбогдуулан олон улсын эрх зүй болон бодит үйл ажиллагааны үндсэн дээр тэдэнд зохих хөнгөлөлт үзүүлэх”-ийг хүссэн далайд гарцгүй улс болон олон улсын худалдааг өргөтгөх тухай Ерөнхий Ассамблейн 1028/ХI/ дугаар тогтоолыг тэмдэглэн,

Нээлттэй далайн тухай конвенцийн 2 дугаар зүйлд нээлттэй далай нь бүх улс үндэстэнд нээлттэй байж, түүний аливаа хэсгийг ямар ч улс өөрийн бүрэн эрхэнд хамруулан захирах эрхгүй болохыг заасныг, түүнчлэн уг конвенцийн 3 дугаар зүйлд:

“1. Далай чөлөөтэй байх зарчмын дагуу далайн эргийн улстай адил нөхцлөөр далайн эрэггүй улс далайд чөлөөтэй нэвтэрнэ. Энэ зорилгоор далайн эрэггүй улсаас далай хүрэх зайнд оршдог улсууд тухайн далайн эрэггүй улстай хамтын тохиролцоогоор болон, хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын конвецуудын дагуу түүнд дараахь эрхийг эдлүүлнэ:

(а) харилцан адил байх зарчмаар өөрийн нутаг дэвсгэрээр чөлөөтэй дамжин өнгөрөхийг далайн эрэггүй улсад зөвшөөрөх;

(b) далайн боомтонд нэвтрэх болон түүнийг ашиглахад өөрийн эсхүл бусад улсын хөлөг онгоцонд олгодогтой адил нөхцлийг дээрх улсын далбаа бүхий хөлөг онгоцонд олгох зэрэг болно.

2. Далайн эрэггүй улсаас далай хүрэх зайнд оршдог улсууд нь хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын конвенцуудад нэгдэн ороогүй тохиолдолд далайн эргийн болон дамжин өнгөрүүлэгч улсын эрх, далайн эрэггүй улсын өвөрмөц нөхцөл байдлыг харгалзан үзэж, дамжин өнгөрөх эрх чөлөө болон далайн боомтыг адил тэгш байдлаар ашиглах тухай бүх асуудлыг далайн эрэггүй улстай харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэж байна” гэж тус тус заасныг санаж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Худалдаа, хөгжлийн бага хурлаас батласан худалдаа хөгжлийн тухай дараахь зарчмуудыг харилцан уялдаатай бөгөөд зарчим бүр бусад зарчмын агуулгын хүрээнд тайлбарлагдах ёстой гэж ойлгон, дахин нотолж:

I зарчим

Далайд гарцгүй улс бүр далайд чөлөөтэй нэвтрэх эрхийг хүлээн зөвшөөрөх нь олон улсын худалдааг өргөтгөх, эдийн засгийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай болно.

II зарчим

Далайд гарцгүй улсын далбаа бүхий хөлөг онгоц нь нутаг дэвсгэрийн болон дотоод далайн усанд зорчихдоо тухайн далайн эргийн улсын хөлөг онгоцыг хамааруулахгүйгээр далайн эргийн бусад улсын далбаа бүхий хөлөг онгоцтой адил эрх, нөхцлөөр хангагдана.

III зарчим

Далайн эргийн улстай адил нөхцлөөр далайд гарах эрх чөлөөг эдлэхийн тулд далайн эрэггүй улс нь далайд чөлөөтэй нэвтрэх гарцтай байвал зохино. Энэ зорилгоор далайн эрэггүй улсаас далай хүрэх зайнд оршдог улсууд нь далайд гарцгүй тухайн улстай хамтын тохиролцоогоор болон хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын конвенцуудын дагуу далайд гарцгүй тухайн улсын далбаа бүхий хөлөг онгоцонд өөрийн эсхүл бусад улсын хөлөг онгоцонд олгосон нөхцлийн адил далайн боомтод нэвтрэх болон ашиглах боломжийг олгоно.

IV зарчим

Далайд гарцгүй улсуудын эдийн засгийн хөгжилд бүрэн дүүрэн дэмжлэг үзүүлэх үүднээс бүх улсууд далайд гарцгүй эдгээр улс ямар ч нөхцөлд, аль ч барааны тухайд бүс нутгийн болон олон улсын худалдаанд чөлөөтэй оролцох боломж олгох зорилгоор харилцан адил байх зарчмаар чөлөөтэй бөгөөд хязгаарлалтгүйгээр дамжин өнгөрөх эрхийг олгоно.

Дамжин өнгөрч буй бараанд гаалийн хураамж ногдуулахгүй.

Дамжин өнгөрөгч тээврийн хэрэгсэлд дамжин өнгөрүүлэгч улсын тээврийн хэрэгсэлд ногдуулдагаас илүү татвар буюу хураамжийг ногдуулахгүй.

V зарчим

Дамжин өнгөрүүлэгч улс нь өөрийн нутаг дэвсгэр дээрх бүрэн эрхээ хадгалж, чөлөөтэй бөгөөд хязгаарлалтгүйгээр дамжин өнгөрөх эрхийг хэрэгжүүлэх явцад өөрийн хууль ёсны аливаа ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдөхгүй байх үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээ авах эрхтэй.

VI зарчим

Газар зүйн хувьд өөр өөр байрлалтай далайд гарцгүй улсын худалдаа, хөгжилд тулгарч буй тусгай ба онцгой асуудлуудыг шийдвэрлэх ерөнхий хандлагыг өөрчлөх явцыг хурдасгах үүднээс бүс нутгийн болон олон улсын хэлэлцээр байгуулахыг улс бүр хөхиүлэн дэмжинэ.

VII зарчим

Газарзүйн онцгой байрлалыг нь харгалзан далайд гарцгүй улсад үзүүлж буй хөнгөлөлт, тусгай эрх нь үндэсний нэн тааламжтай нөхцлийн үйлчлэх хүрээнд хамрагдахгүй.

VIII зарчим

Далайд гарцгүй улсын далайд чөлөөтэй нэвтрэх эрхийг зохицуулсан зарчим нь уг асуудлаар хоёр буюу хэд хэдэн талын байгуулсан хүчин төгөлдөр хэлэлцээрүүдийг ямар ч тохиолдолд хөндөхгүй бөгөөд дээрх зарчимд харшлахгүйгээр, тогтоож өгсөн нөхцлийг нь дордуулахгүй байх болзлыг хангасан хэлэлцээрийг цаашдаа байгуулахад саад учруулахгүй хэмээн дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 дүгээр зүйл

Нэр томъёо

Энэхүү конвенцийн зорилгод:

(a) ”далайд гарцгүй улс” гэж далайн эрэггүй аливаа оролцогч улсыг хэлнэ;

(b) “дамжин өнгөрөх хөдөлгөөн” гэж далайд гарцгүй улсын нутаг дэвсгэрээс эхлэх буюу мөн нутагт дуусах, чингэхдээ өмнө нь эсхүл дараа нь далайгаар хийх тээврийг багтаасан нийт зорчих замын нэг хэсэг нь болж, хэлэлцэн тохирогч улсын нутаг дэвсгэрийг дамжин далай болон далайд гарцгүй улсын хооронд бараа, үүний дотор дангаар яваа тээшийг шилжүүлэн зөөх ажиллагааг хэлнэ. Шилжүүлэн ачих, агуулахад хадгалах, овор ихтэй ачааг жижиглэн хуваах, тээвэрлэлтийн аргыг өөрчлөх, түүнчлэн овор ихтэй ачаа болон машин техникийг угсрах, задлах, дахин угсрах зэрэг ажиллагааг зөвхөн тээвэрлэлтийг хялбар болгох үүднээс явуулж буй тохиолдолд “дамжин өнгөрөх хөдөлгөөн” гэдэг нэр томъёоллоос тусад нь авч үзэж үл болно. Энэ хэсгийн заалтыг хэлэлцэн тохирогч аль нэг улсын нутаг дээр нь ийнхүү угсрах, задлах, дахин угсрах зориулалттай байнгын төхөөрөмж байгуулах буюу байгуулахыг зөвшөөрөх үүрэг ногдуулж байна гэж үзэхгүй;

(c) ”дамжин өнгөрүүлэгч улс” гэж далайд гарцгүй улсаас далайд хүрэх зайнд оршдог, газар нутгаар нь “дамжин өнгөрөх хөдөлгөөн” хийгдэж байгаа далайн эргийн эсхүл далайн эрэггүй хэлэлцэн тохирогч аливаа улсыг хэлнэ;

(d) ”Тээврийн хэрэгсэл” гэдэг нэр томъёонд:

(i) төмөр замын хөдөлгөөнт цуваа, далайн ба гол мөрний хөлөг онгоц, авто тээврийн хэрэгсэл;

(ii) орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалж ачигч нар, энгийн хөсөг;

(iii) бусад тээврийн хэрэгсэл, түүнчлэн хэлэлцэн тохирогч холбогдох улсууд харилцан тохиролцсоны үндсэн дээр дамжуулагч хоолой болон байгалийн хий дамжуулах шугам зэргийг дамжин өнгөрөх хөдөлгөөнд энэ зүйлийн агуулгад нийцүүлэн ашиглаж буй тохиолдолд тус тус багтаана.

2 дугаар зүйл

Дамжин өнгөрөх эрх чөлөө

1. Энэхүү конвенцийн заалтын дагуу дамжин өнгөрөх хөдөлгөөн болон тээврийн хэрэгсэлд дамжин өнгөрөх эрх чөлөөг олгоно. Энэхүү конвенцийн бусад заалтын дагуу хэлэлцэн тохирогч улсууд өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээврийн хөдөлгөөнийг зохицуулах болон хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээ нь хэлэлцэн тохирогч тухайн улсуудын харилцан хүлээн зөвшөөрсөн, одоогоор ашиглагдаж буй замын чиглэлийн дагуу дамжин өнгөрөх тээвэр хийхэд тус дөхөм үзүүлэхэд чиглэгдэнэ. Энэхүү конвенцийн заалтын дагуу барааг үйлдвэрлэх, ачих, оруулах, гаргах, хүргэх газар эсхүл түүний өмчлөлтэй холбоотой аливаа нөхцөл байдал болон барааг тээвэрлэхэд ашиглаж буй хөлөг онгоц, хуурай замын буюу тээврийн бусад хэрэгслийн өмчлөл, бүртгэгдсэн газар, аль улсын далбаа бүхий зэргийг үндэслэн алагчилахгүй.

2. Хэлэлцэн тохирогч нөгөө улсын газар нутгийн зарим буюу нийт хэсгээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслэлийн ашиглалтын журмыг нэгдэн орсон олон улсын олон талт конвенцуудийг харгалзан үзэж, хэлэлцэн тохирогч холбогдох улсууд харилцан зөвшөөрсний үндсэн дээр тогтооно.

3. Хэлэлцэн тохирогч улс бүр дамжин өнгөрөх хөдөлгөөнд оролцох шаардлагатай этгээдэд газар нутгаар нь дамжин өнгөрөх буюу нэвтрэх эрхийг өөрийн хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу олгоно.

4. Хэлэлцэн тохирогч улсууд нь олон улсын заншлын эрх зүйн зарчим болон олон улсын холбогдох конвенцууд, түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн дагуу өөрсдийн газар нутгийн далайн усаар дамжин өнөгөрөх хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.

3 дугаар зүйл

Гаалийн хураамж болон дамжин өнгөрүүлэх тусгай төлбөр

Дамжин өнгөрүүлэгч улсын эрх бүхийн байгууллагууд өөрийн газар нутгаар нь дамжин өнгөрөх хөдөлгөөн хийхэд импорт, экспорт болон дамжин өнгөрөх тээвэртэй холбогдсон гаалийн хураамж болон татварыг ногдуулахгүй. Энэхүү дамжин өнгөрөх хөдөлгөөнд гагцхүү хяналт тавих болон зохицуулалт хийхэд гарсан зардлыг нөхөн барагдуулах зорилгоор авах хурамжийг ногдуулж болно. Ийм хураамжийн хэмжээ нь нөхөн төлөх зардлын хэмжээтэй тэнцүү байхаар ойртож очсон байх бөгөөд 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алагчилахгүй байх тухай шаардлагад нийцүүлэн ногдуулна.

4 дүгээр зүйл

Тээврийн хэрэгсэл болон тариф

1. Дамжин өнгөрөх хөдөлгөөнийг шаардлагагүйгээр саатуулахгүйн тулд хэлэлцэн тохирогч улсууд бололцоотой бол оруулах, гаргах цэгүүд болон шаардлагатай гэж үзвэл шилжүүлэн ачих цэгүүдэд, зохих тээврийн хэрэгсэл болон ачиж буулгах тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээнэ.

2. Харилцан тохирогч улс нь дамжин өнгөрөх хөдөлгөөнд өөрийн ажиллуулж буй эсхүл эрх мэдэлд нь байгаа байгууламжуудыг ашиглуулсны төлөөх тариф буюу хураамж ногдуулахдаа тээвэрлэлт хийгдэж буй нөхцөл, зах зээл дахь өрсөлдөөнийг бодолцон үзэж, хэмжээ болон хэрэглэх арга нь зүй зохистой байхаар эдгээр тариф буюу хураамжийг тогтоох үүрэг хүлээнэ. Дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хөнгөвчилж, хэлэлцэн тохирогч улсууд далайд гарцтай улс газар нутгаар нь дамжин тээвэр хийхэд ногдуулдаг тариф, хураамжийн хэмжээнээс илүүгүйгээр эдгээр тариф, хураамжийг тогтооно. Тухайн улсын компани, хувь хүн ажиллуулж буй эсхүл улсын мэдэлд байгаа байгууламжийг ашигласны төлөө дамжин өнгөрөх хөдөлгөөнд ногдуулах тариф болон хураамжийг тухайн хэлэлцэн тохирогч улс тогтоох буюу зохицуулж байгаа тохиолдолд энэ зүйлийн заалтууд үйлчилнэ. Энэ хэсэгт орсон “байгууламж” гэдэг нэр томъёонд тариф буюу хураамж ногдуулсан тээврийн хэрэгсэл, далайн боомтын байгууламж, замын чиглэл зэргийг хамруулна.

3. Дамжин өнгөрөх усан замын чиглэлийн дагуу дангаараа чиргүүлийн үйлчилгээ үзүүлдэг албыг дамжин өнгөрч буй хөлөг онгоцонд саад учруулахгүй байдлаар зохион байгуулна.

4. 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан алагчилахгүй байх тухай заасныг баримтлан энэ зүйлийн заалтуудыг хэрэглэнэ.

5 дугаар зүйл

Гааль, тээвэр зэрэгт холбогдох

аргачлал болон баримт бичиг бүрдүүлэлт

1. Хэлэлцэн тохирогч улсууд дамжин өнгөрөх хөдөлгөөнийг чөлөөтэй, тасралтгүй, тогтмол явуулах боломжийг олгосон захиргааны болон гаалийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Шаардлагатай тохиолдолд эдгээр улсууд тухайн дамжин өнгөрөх хөдөлгөөн хийх болон түүнийг хөнгөвчлөх үүднээс авах арга хэмжээний талаар тохиролцоонд хүрэх зорилгоор хэлэлцээ явуулна.

2. Хэлэлцэн тохирогч улсууд газар нутгаар нь дамжин өнгөрөх нийт хугацаанд гарч болзошгүй шилжүүлэн ачих, агуулахад хадгалах, овор ихтэй ачааг жижиглэн хуваах, тээвэрлэлтийн аргыг өөрчлөх зэрэг дамжин өнгөрөх хөдөлгөөн хийхтэй холбогдсон баримт бичиг бүрдүүлэхэд хялбарчилсан журам мөрдөх болон гааль, тээвэр болон захиргааны бусад асуудлыг шуурхай шийдвэрлэж байх үүрэг хүлээнэ.

6 дугаар зүйл

Дамжин өнгөрөх ачааг хадгалах

1. Дамжин өнгөрүүлэгч улсын орох, гарах боомт мөн замын дундах цэгүүд дээр дамжин өнгөрч буй ачааг хадгалах нөхцлийг холбогдох улсууд харилцан тохиролцсоны үндсэн дээр тогтоож болно. Дамжин өнгөрүүлэгч улсууд өөрийн улсад оруулж байгаа болон гаргаж байгаа ачааг хадгалах нөхцлөөс дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.

2. Тариф, хураамжийг 4 дүгээр зүйлийн дагуу тогтооно.

7 дугаар зүйл

Дамжин өнгөрөх хөдөлгөөнд учрах саад болон хүндрэл

1. Давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд хэлэлцэн тохирогч улсууд дамжин өнгөрөх хөдөлгөөнд саад эсхүл хязгаарлалт учруулахаас зайлсхийх бүхий л арга хэмжээг авна.

2. Дамжин өнгөрөх хөдөлгөөнд саад болон өөр төрлийн хүндрэл учирвал түүнийг шуурхай арилгах зорилгоор дамжин өнгөрүүлэгч улс эсхүл улсуудын эрх бүхий байгуулага болон далайд гарцгүй улсын эрх бүхий байгууллага хамтран ажиллана.

8 дугаар зүйл

Чөлөөт бүс буюу гаалийн бусад төрлийн хөнгөлөлт

1. Дамжин өнгөрөх хөдөлгөөнд таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс дамжин өнгөрүүлэгч улс болон далайд гарцгүй улс хоорондоо тохиролцсоны үндсэн дээр дамжин өнгөрүүлэгч улсын орох, гарах далайн боомтуудад чөлөөт бүс болон гаалийн бусад төрлийн хөнгөлөлт бий болгож болно.

2. Далайн эрэггүй буюу далайн боомтгүй дамжуулан өнгөрүүлэгч бусад улс далайд гарцгүй улсад зориулан ийм төрлийн хөнгөлөлттэй газрыг байгуулж болно.

9 дүгээр зүйл

Илүү хөнгөлөлт эдлүүлэх тухай заалт

Энэхүү конвенцид зааснаас илүү хөнгөлөлт эдлүүлэх болон түүний зарчмуудад нийцсэний дагуу хэлэлцэн тохирогч улсууд хоорондоо тохиролцсон, эсхүл хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон дамжин өнгөрөх тэээвэрт хөнгөлөлт үзүүлэх эрхийг энэхүү конвенц аль ч тохиолдолд хязгаарлахгүй. Энэхүү конвенц цаашид ийм төрлийн илүү хөнгөлөлт эдлүүлэх эрх олгоход саад учруулахгүй.

10 дугаар зүйл

Нэн тааламжтай нөхцлийн талаархи тайлбар

1. Далайд гарцгүй улсуудын газарзүйн байрлалын онцлогийг харгалзан эдгээр улсад энэхүү конвенцийн дагуу олгож буй хөнгөлөлт болон тусгай эрх нь нэн тааламжтай нөхцлийн талаархи тайлбарын үйлчлэх хүрээнд хамрагдахгүй хэмээн хэлэлцэн тохирогч улсууд тохиролцов. Энэхүү конвенцид нэгдэн ороогүй далайд гарцгүй улс нь энэхүү конвенцийн дагуу далайд гарцгүй улсад олгох хөнгөлөлт, тусгай эрх эдлэх тухай хүсэлтээ далайд гарцгүй тухайн улс болон ийм хөнгөлөлт, тусгай эрхийг олгож буй хэлэлцэн тохирогч улсын хооронд байгуулсан гэрээний нэн тааламжтай нөхцлийн талаархи тайлбарын үндсэн дээр гаргаж болно.

2. Хэрэв хэлэлцэн тохирогч улс далайд гарцгүй аль нэгэн улсад энэхүү конвенцид зааснаас илүү хөнгөлөлт болон тусгай эрх эдлүүлэх бол ийм төрлийн хөнгөлөлт болон тусгай эрх эдлүүлэхээ далайд гарцгүй зөвхөн тухайн улсаар хязгаарлаж болох бөгөөд чингэхдээ далайд гарцгүй өөр улсад ийм төрлийн хөнгөлөлт болон тусгай эрх эдлүүлэхгүй байх нь хэлэлцэн тохирогч улс болон далайд гарцгүй тухайн өөр улс хооронд байгуулсан гэрээний нэн тааламжтай нөхцлийн тухай заалтуудтай харшилахаас бусад тохиолдолд үүнийг зөвшөөрнө.

11 дүгээр зүйл

Эрүүл мэнд, аюулгүй байдал болон оюуны өмчийг хамгаалах үүднээс Конвенцид хамаарахгүй байх заалтууд

1. Энэхүү конвенц нь хэлэлцэн тохирогч аливаа улсад ёс суртахуун, эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс эсхүл хортон шавьж, ургамал болон амьтны гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн газар нутагтаа хувь хүнийг нэвтрүүлэх эсхүл бараа оруулахыг хориглосон тохиолдолд дамжин өнгөрүүлэх үүрэг хүлээлгэхгүй.

2. Хэлэлцэн тохирогч улс хувь хүн эсхүл бараа, үүн дотор ялангуяа монополийн бараа үнэхээр дамжин өнгөрч, тухайн тээврийн хэрэгсэл нь эдгээр барааг шилжүүлэн зөөхөд ашиглагдаж байгаа эсэх, түүнчлэн замын чиглэл болон холбооны хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай болон бусад арга хэмжээ авах эрхтэй.

3. Хэлэлцэн тохирогч улс оролцож буй дэлхийн эсхүл бүс нутгийн шинж чанартай, энэхүү конвенцийг байгуулахаас өмнө эсхүл дараа нь байгуулагдах олон улсын ерөнхий конвенцийн заалтын дагуу зайлшгүй авах арга хэмжээ дараахь асуудалтай холбоотой бол энэхүү конвенцийн заалтууд түүнд хамаарахгүй:

(а) Хар тамхи, аюултай эмийн бодис, зэвсэг зэрэг тодорхой төрлийн барааны эскпорт, импорт эсхүл дамжин өнгөрөх тээвэрлэлт;

(b) аж үйлдвэрийн өмч, уран зохиол буюу уран сайхны бүтээл эсхүл компанийн нэр, барааны гарал үүсэл, үйлдвэрлэсэн газрыг заасан хаяг шошгыг хамгаалах болон шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоох зэрэг болно.

4. Аюулгүй байдлын язгуур эрх ашгаа хамгаалах үүднээс хэлэлцэн тохирогч аль нэг улс шаардлагатай арга хэмжээ авахад энэхүү конвенцийн заалт саад болохгүй.

12 дугаар зүйл

Онцгой үед Конвенц үйлчлэхгүй байх тухай

Улс төрийн оршин тогтнол, аюулгүй байдалд заналхийлсэн онцгой нөхцөл байдлаас улбаалж хэлэлцэн тохирогч аливаа улсын зайлшгүй хэрэгжүүлэх нийтлэг буюу тусгай арга хэмжээ нь дамжин өнгөрөх эрх чөлөөг бололцооны хэмжээнд баримталж байх болзолтойгоор онцгой үед, аль болох богино хугацаанд энэхүү конвенцийн заалтаас гажиж болно.

13 дугаар зүйл

Дайны үед Конвенцийг хэрэгжүүлэх

Дайны үед дайтагч талууд болон төвийг сахигч этгээдийн эрх, үүргийг энэхүү конвенцоор тогтоохгүй. Чингэхдээ ийм эрх, үүргийн дагуу олгосон хүрээнд Конвенц нь дайны үед хүчин төгөлдөр хэвээр байна.

14 дүгээр зүйл

Конвенцийн дагуу хүлээх үүрэг болон

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн эрх, үүрэг

Энэхүү конвенц нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүний хувьд хэлэлцэн тохирогч улсын хүлээсэн эрх, үүргэнд харшлах үүрэг хүлээлгэхгүй.

15 дугаар зүйл

Харилцан адил байх зарчим

Энэхүү конвенцийн заалтуудыг харилцан адил байх зарчимд тулгуурлан хэрэглэнэ.

16 дугаар зүйл

Маргааныг шийдвэрлэх

1. Энэхүү конвенцийн заалтуудыг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбогдон гарсан аливаа маргааныг хэлэлцээ хийх буюу маргааныг эв зүйгээр шийдвэрлэх бусад аргаар есөн сарын дотор шийдвэрлээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр арбитрын шүүхэд тавьж шийдвэрлүүлнэ. Арбитрын комисс гурван гишүүнээс бүрдэнэ. Маргаанд оролцогч талууд комиссын тус бүр нэг нэг гишүүнийг томилох бөгөөд даргын үүрэг гүйцэтгэх гурав дахь гишүүнийг талуудын харилцан тохиролцсоны дагуу сонгоно. Хэрэв гурван сарын дотор комиссын гурав дахь гишүүнийг томилох талаар талууд тохиролцож чадахгүй бол гурав дахь гишүүнийг Олон улсын шүүхийн дарга томилно. Гурван сарын дотор аль нэг тал холбогдох томилогоог хийж чадаагүй тохиолдолд Олон улсын шүүхийн дарга сул орон тоог нөхөж томилно.

2. Арбитрын комисс асуудлыг энгийн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг маргаанд оролцогч талууд заавал биелүүлнэ.

3. Энэхүү конвенцийн дагуу маргааныг шийдвэрлэх үүрэг оногдсон арбитрын комисс буюу олон улсын бусад байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан хэлэлцэн тохирогч бусад улсад маргаан үүссэн тухай болон түүний шинж чанар, шийдвэрлэх нөхцлийн талаар мэдээлнэ.

17 дугаар зүйл

Гарын үсэг зурах

Нэгдсэн Үндэстний Байгууллага эсхүл түүний төрөлжсөн байгууллагын гишүүн улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцид нэгдэн орохыг санал болгосон улсууд гарын үсэг зурахад энэхүү конвенц 1965 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нээлттэй байна.

18 дугаар зүйл

Соёрхон батлах

Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

19 дүгээр зүйл

Нэгдэн орох

17 дугаар зүйлд дурдсан дөрвөн ангиллын аль нэгд нь хамаарагдах улс нэгдэн ороход энэхүү конвенц нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

20 дугаар зүйл

Хүчин төгөлдөр болох

1. Доод тал нь далайд гарцгүй хоёр, дамжин өнгөрүүлэгч далайн эргийн хоёр улс батламж жуух бичиг эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч хоногийн дараа энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Конвенцийг хүчин төгөлдөр болоход шаардагдах батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон тухайн улсын хувьд Конвенц нь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш гуч хоногийн дараа үйлчилж эхэлнэ.

21 дүгээр зүйл

Хянан өөрчлөх

Хэлэлцэн тохирогч улсын гуравны нэг нь хүсэлт тавьж, хэлэлцэн тохирогч улсын олонхийн хүлээн зөвшөөрсөнөөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү конвенцийг хянан өөрчлөх зорилгоор бага хурлыг зарлан хуралдуулна.

22 дугаар зүйл

Ерөнхий нарийн бичгийн даргын мэдээлэл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь 17 дугаар зүйлд дурдсан дөрвөн ангиллын аль нэгд нь хамрагдаж буй бүх улсад:

(a) 17, 18 болон 19 дүгээр зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурж, батламж жуух бичиг буюу нэгдэн орсон баримт бичгийг хадгалуулахаар өгсөн тухай;

(b) 20 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох өдрийн тухай;

(c) 21 дүгээр зүйлийн дагуу гаргасан хянан өөрчлөх тухай хүсэлтийг тус тус мэдээлж байна.

23 дугаар зүйл

Адил хүчинтэй эх бичвэрүүд

Энэхүү конвенцийн, англи, испани, орос, франц, хятад хэлээрх адил хүчинтэй жинхэнэ эх бичвэрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгөх бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаат хуулбаруудыг 17 дугаар зүйлд заасан дөрвөн ангиллын аль нэгд нь багтаж буй бүх улсад илгээнэ.

Хэмээснийг нотолж тус тусын Засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор үсэг зурагчид энэхүү конвенцид гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун жаран таван оны долоодугаар сарын наймны өдөр Нью Йорк хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байранд үйлдэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ДАЛАЙД ГАРЦГҮЙ УЛСЫН ДАМЖИН ӨНГӨРӨХ ХУДАЛДААНЫ ТУХАЙ КОНВЕНЦ

1965 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталж, 1967 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хүчин төгөлдөр болсон