A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2017 оны А/292-р тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар А/62

Журам батлах тухай

Дугаар А/62

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхтуяа/ нарт тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2013 оны А/121, 2013 оны А/201 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ журмыг 2016 оны 10 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.