A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ДҮРЭМ

1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

1 дүгээр зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээр Нэгдсэн Үндэстний шүүхийн гол байгууллага гэж тогтоосон Олон улсын шүүх нь энэхүү дүрмийн дор дурдсан заалтуудын дагуу байгуулагдаж ажиллана.

I БҮЛЭГ

ШҮҮХИЙН БҮТЭЦ

2 дугаар зүйл

Шүүх нь тухайн улсынхаа шүүхийн байгууллагын дээд албан тушаалд томилогдоход тавьдаг ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг чигч шударга хүмүүс болон олон улсын эрх зүйн салбарт нэрд гарсан хуульчдын дотроос тэдний иргэний харьяаллыг үл харгалзан сонгосон бие даасан шүүгчдийн багаас бүрдэнэ.

3 дугаар зүйл

1. Шүүх арван таван гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дотор нэг улсын хоёр иргэн байж үл болно.

2. Шүүхийн бүрэлдэхүүнд нэгээс илүү улсын харьяат гэж тооцогдох хүн байвал түүнийг иргэний болон улс төрийн эрхээ ердийн байдлаар эдэлдэг улсынх нь иргэн гэж үзнэ.

4 дүгээр зүйл

1. Доорх заалтуудын дагуу шүүхийн гишүүдийг Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын үндэсний бүлгүүдийн санал болгосон нэрсийн жагсаалт дотроос Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөл сонгоно.

2. Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимд төлөөлөлгүй Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүдийн хувьд, нэр дэвшигчид нь энэ зорилгоор тухайн улсын засгийн газраас байгуулсан үндэсний бүлгээс сонгогдох бөгөөд чингэхдээ олон улсын мөргөлдөөнийг эв зүйгээр шийдвэрлэх тухай Гаагийн 1907 оны конвенцийн 44 дүгээр зүйлийн дагуу тогтоосон Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын гишүүдийг сонгодог нөхцлийг баримтална.

3. Энэхүү шүүхийн дүрэмд оролцогч Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс шүүхийн гишүүдийг сонгоход оролцох болзлын тухайд тусгайлан заасан хэлэлцээр байхгүй тохиолдолд Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий Ассамблей тогтооно.

5 дугаар зүйл

1. Сонгууль болох өдрөөс доод тал нь гурван сарын өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү дүрэмд оролцогч улсын харьяат Хөндлөнгийн шүүхийн байнгын танхимын гишүүд болон 4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан журмын дагуу томилогдсон үндэсний бүлгийн гишүүдэд хандаж шүүхийн гишүүний үүргийг тохоож болох хүмүүсийг үндэсний бүлэг бүрээс заасан хугацааны дотор нэр заан дэвшүүлэх тухай санлыг албан ёсоор бичгээр тавина.

2. Ямар ч бүлэг дөрвөөс илүү хүний нэр дэвшүүлж болохгүй бөгөөд хоёроос илүүгүй нь тухайн бүлгийн харьяалагдах улсын иргэн байх ёстой. Бүлгээс нэр дэвшсэн хүний тоо, түүнд оногдох суудлын тооноос ямар ч нөхцөлд хоёр дахинаас илүү байж болохгүй.

6 дугаар зүйл

Тухайн бүлэг ийнхүү нэр дэвшүүлэхийнхээ өмнө өөрийн орны шүүхийн дээд шатны байгууллага, хуулийн дээд сургууль, салбар сургууль, үндэсний академи болон эрх зүйн судалгаа явуулдаг олон улсын академиудын үндэсний салбарын саналыг авсан байвал зохино.

7 дугаар зүйл

1. Ерөнхий нарийн бичгийн дарга нэр дэвшсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар гаргана. 12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гагцхүү энэ жагсаалтад орсон хүмүүс л сонгогдож болно.

2. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ жагсаалтыг Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлд оруулна.

8 дугаар зүйл

Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөл нь шүүхийн гишүүдийн сонгуулийг тус тусдаа бие даан явуулна.

9 дүгээр зүйл

Сонгогчид сонголт хийхдээ тухайн хүн тавигдаж буй бүх шаардлагыг хангасан эсэхийг бодолцохоос гадна шүүгчдийн баг бүхэлдээ дэлхийн соёл иргэншлийн гол хэлбэрүүд болон эрх зүйн үндсэн тогтолцоонуудыг төлөөлсөн байх ёстойг бодолцсон байвал зохино.

10 дугаар зүйл

1. Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлийн аль алинд үнэмлэхүй олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.

2. Шүүгчдийг сонгох эсхүл 12 дугаар зүйлд заасан зөвшилцөх комиссын гишүүдийг томилох талаархи Аюулгүйн Зөвлөлд аливаа санал хураалтыг байнгын ба байнгын бус гишүүн гэж ялгаварлахгүйгээр явуулна.

3. Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлд үнэмлэхүй олонхийн санал авсан нэг улсын иргэн нэгээс илүү байвал насаар ахмадыг нь сонгогдсонд тооцно.

11 дүгээр зүйл

Сонгууль явагдасан анхны хуралдааны дараа нэг буюу хэд хэдэн орон тоо сул үлдсэн байвал хоёр дахь хуралдааныг, шаардлагатай бол гурав дахь хуралдааныг хийнэ.

12 дугаар зүйл

1. Хэрэв гурав дахь хуралдааны дараа нэг буюу хэд хэдэн орон тоо сул хэвээр үлдвэл орон тоо тус бүрд Ерөнхий Ассамблей болон Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэгдэж, үнэмлэхүйн олонхийн саналаар сонгогдох нэг хүний нэр дэвшүүлэх зорилгоор Ерөнхий Ассамблейгээс гурав, Аюулгүйн Зөвлөлөөс гурав нийт зургаан гишүүний бүрэлдхүүнтэй зөвшилцөх комиссыг Ерөнхий Ассамблей, эсхүл Аюулгүйн Зөвлөлийн шаардлагаар хэдийд ч байгуулж болно.

2. Хэрэв зөвшилцөх комисс, тавигдаж буй шаардлагыг хангасан боловч 7 дугаар зүйлд заасан нэр дэвшигчдийн жагсаалтад нэр нь ороогүй хүнийг санал нэгтэйгээр зөвшөөрсөн тохиодолд түүний нэрийг уг жагсаалтад оруулж болно.

3. Хэрэв зөвшилцөх комисс сонгууль үр дүнд хүрэхгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл түрүүнд нь шүүхийн гишүүдээр сонгогдсон шүүгчид Ерөнхий Ассамблей буюу Аюулгүйн Зөвлөлд явуулсан сонгуульд санал авсан хүмүүсийн дотроос сул орон тоонд сонгох ажлыг Аюулгүйн Зөвлөлөөс тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ.

4. Шүүгчдийн санал тэнцүү хуваагдвал сонгуулийг насаар ахмад шүүгчийн саналаар шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл

1. Шүүхийн гишүүд есөн жилийн хугацаатай сонгогдох бөгөөд улиран сонгогдож болно. Чингэхдээ шүүхийн анхны бүрэлдэхүүнд орсон таван шүүгчийн бүрэн эрхийн хугацаа гурван жилийн дараа, дахиад таван шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жилийн дараа тус тус дуусна.

2. Анхны сонгууль дууссан даруйд шүүгчдийн хэн нь дээр дурдсан эхний гурван жил болон зургаан жилийн хугацаагаар сонгогдсонд тооцогдохыг Ерөнхий нарийн бичгийн дарга шодож тогтооно.

3. Шүүхийн гишүүд орных нь хүн сонгогдож ажилдаа орох хүртэл албан үүргээ гүйцэтгэх бөгөөд шүүхийн бүрэлдэхүүнээс гарсан ч өмнө нь нэгэнт шүүж эхэлсэн аливаа хэрэг байвал түүнийгээ дуусгах үүрэгтэй.

4. Шүүхийн гишүүн огцрох тохиолдолд энэ тухай өргөдлөө Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлуулахаар шүүхийн даргын нэр дээр гаргана. Өргөдлийг Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээж авснаар тухайн гишүүний орон тоо суларна.

14 дүгээр зүйл

Суларсан орон тоог нөхөхдөө анхны сонгуулийг явуулах талаар тогтоосон журмыг баримтлахаас гадна дараахь дүрмийг мөрдөнө: Орон тоо суларснаас хойш сарын дотор Ерөнхий нарийн бичгийн дарга 5 дугаар зүйлд заасан албан бичгийг илгээж эхлэх бөгөөд сонгуулийн өдрийг Аюулгүйн Зөвлөл тогтооно.

15 дугаар зүйл

Бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө огцорсон гишүүний оронд сонгогдсон шүүхийн гишүүн урьдах хүний бүрэн эрхийн хугацааг дуусах хүртэл уг албан тушаалд үлдэнэ.

16 дугаар зүйл

1. Шүүхийн гишүүд улс төр буюу захиргааны аливаа үүрэг гүйцэтгэх болон мэргэжлийн чанартай өөр ажил эрхлэхийг хориглоно.

2. Энэ асуудлаар эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.

17 дугаар зүйл

1. Шүүхийн гишүүн аливаа хэрэгт төлөөлөгч, итгэмжит буюу өмгөөлөгчийн хувиар оролцохыг хориглоно.

2. Шүүхийн гишүүн урьд өмнө аль нэг талын төлөөлөгч, итгэмжит буюу өмгөөлөгчөөр эсхүл үндэсний буюу олон улсын шүүх, мөрдөн байцаах комиссын гишүүний хувьд болон өөр ямар нэгэн хэлбэрээр тухайн хэрэгт оролцож байсан тохиолдолд хэргийг таслан шийдвэрлэхэд оролцож үл болно.

3. Энэ асуудлаар эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.

18 дугаар зүйл

1. Шүүхийн гишүүнийг тавигдаж буй шаардлагад нийцэхээ больсон гэж бусад гишүүд санал нэгтэйгээр үзэхээс бусад тохиолдолд албан тушаалаас нь огцруулахыг хориглоно.

2. Энэ тухай шүүхийн нарийн бичгийн дарга Ерөнхий нарийн бичгийн даргад албан ёсоор нотолгоо илгээнэ.

3. Энэхүү нотолгоог хийснээр тухайн гишүүний орон тоог суларсанд тооцно.

19 дүгээр зүйл

Шүүхийн гишүүд шүүхийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ.

20 дугаар зүйл

Шүүхийн гишүүн бүр албан тушаалаа хүлээн авахын өмнө, үүргээ аль нэг талыг барилгүй, үнэнч шударгаар гүйцэтгэнэ гэдгээ шүүхийн нээлттэй хуралдаан дээр ёс төртэйгөөр мэдэгдэнэ.

21 дүгээр зүйл

1. Шүүх гурван жилийн хугацаатайгаар дарга, дэд даргыг сонгоно. Тэд улиран сонгогдож болно.

2. Шүүх нарийн бичгийн даргыг томилох бөгөөд шаардлагатай гэж үзвэл бусад албан тушаалтан нарыг томилох арга хэмжээ авч болно.

22 дугаар зүйл

1. Шүүх Гааг хотод байрлана. Шүүх зохимжтой гэж үзсэн үедээ хаа ч, хэдийд ч хуралдаж, үйл ажиллагаагаа явуулахад энэ байдал саад болохгүй.

2. Шүүхийн дарга, нарийн бичгийн дарга шүүх байрлаж буй газар байнгын оршин сууна.

23 дугаар зүйл

1. Шүүн таслах ажиллагаа түр завсарлахаас бусад үед шүүх байнга ажиллана. Шүүн таслах ажиллагаа хэзээ, ямар хугацаагаар завсарлахыг шүүх өөрөө тогтооно.

2. Шүүхийн гишүүд ээлжийн амралт эдлэх эрхтэй бөгөөд амралтын хугацаа, товыг Гааг хотоос шүүгчийн эх орондоо байнга оршин суудаг газар хүртэлх зайг харгалзан үзээд шүүх тогтооно.

3. Ээлжийн амралтаа эдлэх, өвчний улмаас чөлөө авах болон даргад зохих ёсоор мэдэгдсэн, хүндэтгэн үзэх өөр шалтгаанаар эзгүй байх бусад тохиолдолд шүүхийн гишүүд шүүхийн ажилд оролцоход байнга бэлэн байна.

24 дүгээр зүйл

1. Шүүхийн гишүүн ямар нэг онцгой шалтгаанаар тухайн хэргийг шийдвэрлэхэд өөрийгөө оролцох ёсгүй гэж үзсэн бол энэ тухай даргад мэдэгдэнэ.

2. Дарга шүүхийн аль нэг гишүүнийг ямар нэг онцгой шалтгаанаар тухайн хэргийг таслах шүүх хуралдаанд оролцох ёсгүй гэж үзвэл энэ тухайгаа түүнд урьдчилан сануулна.

3. Ийм тохиолдолд шүүхийн гишүүн даргатай санал нийлэхгүй бол асуудлыг шүүх магадлан шийдвэрлэнэ.

25 дугаар зүйл

1. Энэхүү дүрэмд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх бүрэн бүрэлдхүүнтэйгээр хуралдана.

2. Шүүхийг бүрдэл болгох шүүгчдийн тоо арван нэгээс доошгүй байвал тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэг буюу хэд хэдэн шүүгч ээлжээр шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөж болохыг шүүхийн дэгийн горимд тусгаж болно.

3. Шүүхийн есөн гишүүн оролцсон хуралдааныг хүчин төгөлдөрт тооцно.

26 дугаар зүйл

1. Хөдөлмөрийн асуудал, дамжин өнгөрөх тээвэр, харилцаа холбоо зэрэг тодорхой ангилалд хамаарах хэргийг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх өөрийн үзэмжээр гурав буюу түүнээс дээш тооны шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхимуудыг зохих шаардлагыг харгалзан байгуулж болно.

2. Шүүх хэргийг тусгайлан хянан шийдвэрлэх танхимыг хэдийд ч байгуулж болно. Тийм танхимыг бүрдүүлэх шүүгчдийн тоог тухайн хэрэгт оролцогч талуудын сайшаан зөвшөөрснөөр шүүх тогтооно.

3. Хэрэв талууд хүсэлт гаргавал тухайн хэргийг энэ зүйлд заасан танхимууд авч хэлэлцэн шүүнэ.

27 дугаар зүйл

26, 29 дүгээр зүйлд дурдсан аль нэг танхимын гаргасан шийдвэрийг шүүхийн өөрийнх нь гаргасан шийдвэр гэж үзнэ.

28 дугаар зүйл

Талуудын зөвшөөрснөөр 26, 29 дүгээр зүйлд дурдсан танхимууд Гааг хотоос өөр газар хуралдаж, чиг үүргээ хэрэгжүүлж болно.

29 дүгээр зүйл

Хэрэг шийдвэрлэх явцыг хурдасгах зорилгоор шүүх жил бүр таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхим байгуулах бөгөөд тэр нь талуудын хүсэлтээр хялбарчилсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж болно. Танхимын хуралдаанд өөрсдийгөө оролцох боломжгүй гэж үзэх шүүгчид гарвал оронд нь ажиллуулах зорилгоор хоёр шүүгчийг нэмж томилно.

30 дугаар зүйл

1. Шүүх чиг үүргээ биелүүлэх журмыг тодорхойлсон дэгээ зохиох бөгөөд тухайлбал, шүүх үйл ажиллагаа явуулах дүрмийг тогтооно.

2. Шүүх болон түүний танхимын хуралдаанд шинжээчийг шүүн таслах эрхгүйгээр оролцуулах тухай шүүхийн дэгд зааж болно.

31 дүгээр зүйл

1. Талуудын иргэний харьяатад байгаа шүүгчид шүүхээр тухайн хэргийг хэлэлцэх хуралдаанд оролцох эрхтэй.

2. Хэрэв шүүх хуралдааны бүрэлдхүүнд нэг талын харьяат шүүгч байлцаж байгаа бол нөгөө тал шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгчээр байлцуулахаар дурын хүнээ сонгон авч болно. Гэхдээ тийм хүнийг 4, 5 дугаар зүйлд заасан журмаар нэр дэвшигдэж байсан хүмүүсээс голчлон сонгоно.

3. Хэрэв шүүх хуралдааны бүрэлдэхүүнд орсон шүүгчдийн дотор талуудын харьяат нэг ч иргэн байхгүй байвал талууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчээ сонгож болно.

4. Энэ зүйлийн заалтуудыг 26, 29 дүгээр зүйлд дурдсан тохиолдлуудад мөрдлөг болгоно. Тийм тохиолдолд сонирхогч талуудын харьяат шүүхийн гишүүдэд, хэрэв тийм шүүгчид байхгүй буюу байгаа нь шүүх хуралдаанд байлцах боломжгүй үед талуудын тусгайлан сонгосон шүүгчдэд байраа тавьж өгөхийг танхимын бүрэлдэхүүнд орсон шүүхийн нэг буюу шаардлагатай бол хоёр гишүүнд дарга хүсэлт болгоно.

5. Хэрэв хэд хэдэн талууд нийтлэг асуудалтай байгаа бол энэ нь нэгэнт өмнөх заалтуудад хамаарах тул тэдгээрийг нэг тал гэж тооцно. Энэ асуудлаар ямар нэг эргэлзээтэй зүйл гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.

6. Энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан ёсоор сонгогдсон шүүгчид нь энэхүү дүрмийн 2 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг мөн 20, 24 дүгээр зүйлээр тогтоогдсон болзлуудыг хангах ёстой. Тэд шийдвэр гаргахад бусад шүүгчидтэй адил тэгш эрхтэйгээр оролцоно.

32 дугаар зүйл

1. Шүүхийн гишүүн жилийн цалин авна.

2. Дарга жилийн тусгай нэмэгдэл авна.

3. Дэд дарга даргын үүрэг гүйцэтгэсэн өдөр бүрээр тусгай нэмэгдэл авна.

4. 31 дүгээр зүйлд заасан журмаар сонгогдсон бөгөөд шүүхийн гишүүн биш шүүгчид чиг үүргээ гүйцэтгэсэн өдөр бүрээр шан хөлс авна.

5. Цалин, нэмэгдэл болон шан хөлсний хэмжээг Ерөнхий Ассамблей тогтооно. Нэгэнт тогтоосон хэмжээг шүүгчдийн алба хаах хугацааны туршид багасгаж үл болно.

6. Шүүхийн нарийн бичгийн даргын цалинг шүүхээс оруулсан саналаар Ерөнхий Ассамблей тогтооно.

7. Шүүхийн гишүүд, шүүхийн нарийн бичгийн даргыг халагдах үед тэтгэвэр олгох, түүнчлэн шүүхийн гишүүд, шүүхийн нарийн бичгийн дарга замын зардлаа нөхөн авах болзлуудыг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмаар тодорхойлно.

8. Дээр дурдсан цалин, нэмэгдэл, шан хөлс аливаа татвараас чөлөөлөгдөнө.

33 дугаар зүйл

Шүүхийн зардлыг Ерөнхий Ассамблейн тогтоосон журмаар Нэгдсэн Үндэстний Байгууллага хариуцна.

II БҮЛЭГ

ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛ

34 дүгээр зүйл

1. Шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэх тал нь гагцхүү улс байна.

2. Шүүх нь хянан үзэж байгаа хэргүүддээ хамаарах мэдээллийг олон улсын олон нийтийн байгууллагуудаас дэгийнхээ болзол шаардлагыг баримтлан хүсч гаргуулан авахаас гадна дурдсан байгууллагуудаас өөрсдийн санаачлагаар өгсөн мэдээллийг хүлээн авна.

3. Шүүхийн хянан үзэж байгаа хэрэгтэй холбогдуулан олон улсын ямар нэг байгууллагыг үүсгэн байгуулсан баримт бичиг буюу тийм баримт бичгийн дагуу байгуулсан олон улсын конвенцийн тухайд шүүхээс тайлбар гаргах шаардлагатай болвол шүүхийн нарийн бичгийн дарга тэрхүү олон улсын байгууллагад энэ тухай мэдээлж, хэргийн шүүн таслах бүх хуралдаануудын тэмдэглэлийн хуулбарын хамт хүргүүлнэ.

35 дугаар зүйл

1. Шүүх нь энэхүү дүрэмд оролцогч улсуудад нээлттэй байна.

2. Бусад улсад шүүх нээлттэй байх болзлыг мөрдөгдөж буй гэрээнүүдэд орсон тусгай заалтуудыг баримтлан Аюулгүйн Зөвлөл тогтоох бөгөөд ийм болзол нь талуудын шүүхийн өмнө тэгш биш байдалд оруулж хэрхэвч үл болно.

3. Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улс хэргийн тал байвал шүүхийн зардалд төлөх түүний мөнгөний хэмжээг шүүх тогтооно. Хэрэв тухайн улс шүүхийн зардлыг гаргахад оролцож ирсэн бол энэ заалтыг баримтлахгүй.

36 дугаар зүйл

1. Талуудын мэдүүлсэн аливаа хэрэг болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэм, хүчин төгөлдөр байгаа гэрээ, конвенцуудад тусгайлан тогтоосон бүх асуудал шүүхийн эрхлэн шийтгэх хүрээнд багтна.

2. Эрх зүйн маргаантай байгаа доор дурдсан асуудлын талаар Олон улсын шүүхээс гаргах аливаа шийдвэрийг энэхүү дүрэмд оролцогч улс бусад оролцогч нарын хувьд ижил үүрэг хүлээх хэлбэрээр, тусгай хэлэлцээр байгуулахгүйгээр ipso facto зайлшгүй даган мөрдөх болсноо дуртай үедээ зарлан мэдэгдэж болно:

(a) гэрээнд тайлбар хийх;

(b) олон улсын эрх зүйн аливаа асуудал;

(c) шалган үзэхэд олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийг зөрчсөн гэж тогтоогдох үйлдэл;

(d) олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийг зөрчсөний төлөө төлөх нөхвөрийн төрөл ба хэмжээ.

3. Дээр дурдсан мэдэгдлийг болзол нөхцөлгүйгээр, эсхүл хэд хэдэн улсын зүгээс харилцан адил байх зарчим дээр мөн тодорхой хугацаанд үргэлжлэх хэлбэрээр хийж болно.

4. Тийм мэдэгдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд тэдгээрийн хуулбарыг Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү дүрэмд оролцогч улсууд болон шүүхийн нарийн бичгийн даргад илгээж байна.

5. Олон улсын шүүхийн байнгын танхимын дүрмийн 36 дугаар зүйлийн дагуу хийсэн мэдэгдэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд тухайн мэдэгдлийг хийсэн, энэхүү дүрэмд оролцогч улсыг Олон улсын шүүхийн аливаа шийдвэрийг сахин мөрдөхөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болох бөгөөд чингэхдээ тухайн мэдэгдэлд заасан хугацаа, тогтоосон нөхцлийг баримтална.

6. Шүүхэд тухайн хэрэг харьяалагдах эсэх талаар маргаан гарвал шүүх магадлан шийдвэрлэнэ.

37 дугаар зүйл

Хүчин төгөлдөр гэрээ буюу конвенцид хэргийг Үндэстнүүдийн холбооноос байгуулах ёстой байсан шүүх эсхүл Олон улсын шүүхийн байнгын танхимаар шийдвэрлүүлэх тухай заасан бөгөөд уг хэргийн талууд энэхүү дүрэмд оролцогч улс байвал түүнийг Олон улсын шүүхэд шилжүүлнэ.

38 дугаар зүйл

1. Олон улсын эрх зүйн дагуу өөрт нь шилжүүлсэн маргааныг шийдвэрлэхдээ шүүх дараахь зүйлийг үндэслэж шийдвэр гаргана:

маргалдагч улсууд тодорхой байдлаар хүлээн зөвшөөрсөн горим журмыг тогтоосон олон улсын нийтлэг ба тусгай шинж чанартай конвенцууд,

(a) түгээмэл практикийн нотолгоо болох эрх зүйн хэм хэмжээ гэж хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хэв заншил,

(b) соёл иргэншилт улс үндэстнүүдийн хүлээн зөвшөөрсөн эрх зүйн нийтлэг зарчмууд,

(c) 59 дүгээр зүйлд заасан тайлбар хийн, эрх зүйн хэм хэмжээг тогтоох туслах чанарын арга хэрэгсэл болгон шүүхийн шийдвэр болон олон улсын түгээмэл эрх зүйгээр нарийн мэрэгшсэн янз бүрийн улс үндэстний мэргэжилтнүүдийн номлол.

2. Энэхүү заалт нь холбогдогч талууд зөвшөөрсөн бол хэргийг ех aequo et bono-гоор шийдвэрлэх шүүхийн эрхийг үл хязгаарлана.

III БҮЛЭГ

ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГАА

39 дүгээр зүйл

1. Шүүхийн албан ёсны хэл нь франц, англи хэл байна. Талууд хэргийг франц хэлээр хэлэлцэхийг зөвшөөрсөн бол шийдвэрийг франц хэлээр гаргана. Талууд хэргийг англи хэлээр хэлэлцэхийг зөвшөөрсөн бол шийдвэрийг англи хэлээр гаргана.

2. Ямар хэл хэрэглэх тухай тохиролцоо байхгүй бол шүүхийн хуралдааны үед талууд тус бүр дээрх хоёр хэлний аль илүүд үзсэнээ хэрэглэж болох бөгөөд шүүхийн шийдвэр франц, англи хоёр хэлээр гарна. Чингэсэн нөхцөлд хоёр хэлээр үйлдсэн шийдвэрийн алиныг нь эх бичвэр гэж үзэхийг шүүх тодорхойлно.

3. Шүүх аль нэг талын хүсэлтээр франц, англиас өөр хэл хэрэглэх эрхийг түүнд олгоно.

40 дүгээр зүйл

1. Талууд тухайн нөхцөл байдлаас шалтгаалан тусгай хэлэлцээр байгуулсан мэдэгдэл хийх эсхүл нарийн бичгийн даргад өргөдөл бичих хэлбэрээр хэргийг шүүхэд мэдүүлнэ. Энэ хоёр хэлбэрийн аль алинд нь маргааны агуулга болон талуудыг заасан байна.

2. Нарийн бичгийн дарга дээрх мэдэгдэл буюу өргөдлийг сонирхогч бүх талуудад нэн даруй мэдээлнэ.

3. Тэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн болон шүүхийн ажиллагаанд оролцох эрх бүхий бусад улсад нэг адил мэдээлнэ.

41 дүгээр зүйл

1. Шүүх нь тухайн нөхцөл байдлаас үүдэн шаардлагатай гэж үзвэл аль аль талуудын эрхийг хангахын тулд авбал зохих ямарваа түр арга хэмжээг заах эрхтэй.

2. Эцсийн шийдвэр гаргахаас өмнө авахаар зэхэж байгаа арга хэмжээнийхээ тухай талууд болон Аюулгүйн Зөвлөлд нэн даруй мэдээлнэ.

42 дугаар зүйл

1. Талуудыг төлөөлөгч нь төлөөлнө.

2. Төлөөлөгч нь шүүн хэлэлцэх явцад итгэмжит буюу өмгөөлөгчийн туслалцааг авч болно.

3. Шүүх хуралдаанд талуудыг төлөөлж буй төлөөлөгч, итгэмжит болон өмгөөлөгч нар үүргээ бие дааж биелүүлэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрхийг эдэлнэ.

43 дугаар зүйл

1. Шүүн таслах ажиллагаа бичгээр, амаар гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

2. Бичгээр явуулах шүүн таслах үйл ажиллагаа нь шүүх болон оролцогч талуудад илгээх санамж бичгүүд, сөрөг санамж бичгүүд, шаардлагатай бол тэдгээрт өгөх хариу түүнчлэн тэдгээрийг нотлох бүх бичиг баримтаас бүрдэнэ.

3. Эдгээр мэдээллийг шүүхийн тогтоосон журам, заасан хугацаанд нарийн бичгийн даргаар уламжлан хийнэ.

4. Талуудын аль нэгээс оруулсан аливаа баримт бичгийн батламжилсан хувийг нөгөө талд хүргүүлэх ёстой.

5. Амаар явуулах шүүн таслах ажиллагаа нь шүүх гэрч, мэргэжилтэн, төлөөлөгч, итгэмжит болон өмгөөлөгч нарын мэдүүлгийг сонсохоос бүрдэнэ.

44 дүгээр зүйл

1. Төлөөлөгч, итгэмжит, өмгөөлөгч нараас бусад хүмүүст аливаа мэдэгдлийг хүргэхдээ нутаг дэвсгэр дээр нь гардуулах улсын засгийн газарт шүүх шууд илгээнэ.

2. Газар дээр нь нотлох баримт цуглуулах арга хэмжээ авах шаардлагатай болсон үед дээрхийн адил журмыг баримтлана.

45 дугаар зүйл

Хэргийн мэдүүлэг сонсох хуралдааныг дарга удирдах ёстой бөгөөд хэрэв тэрбээр даргалах боломжгүй бол дэд дарга хуралдааныг удирдана. Хэрэв тэд хоёул даргалж чадахгүй болвол хуралдаанд оролцогч шүүгчдийн ахмад нь даргална.

46 дугаар зүйл

Хэрэв шүүх өөрөөр заагаагүй буюу эсхүл талууд олон нийтийг оролцуулахгүй байхыг шаардаагүй бол шүүх хуралдааныг нээлттэй хийнэ.

47 дугаар зүйл

1. Шүүх хуралдаан бүрт тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд нарийн бичгийн дарга, дарга хоёр гарын үсэг зурна.

2. Гагцхүү тийм тэмдэглэл л жинхэнэ эх бичвэр болно.

48 дугаар зүйл

Шүүх нь хэргийг аль нэгэн шатанд шилжүүлэх тухай шийдвэр гаргах бөгөөд талуудын үндэслэл, тайлбараа бүрэн гаргах арга хэлбэр болон хугацааг тодорхойлж, нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдох бүхий л арга хэмжээг авна.

49 дүгээр зүйл

Шүүх нь хэргийг сонсож хэлэлцэхээсээ өмнө ч төлөөлөгчдөөс холбогдох аливаа баримт бичиг буюу тайлбар өгөхийг шаардаж болно. Татгалзах тохиолдолд албан ёсны тэмдэглэл үйлдэнэ.

50 дугаар зүйл

Шүүх нь хянан шалгах буюу мэргэжлийн дүгнэлт гаргуулах ажлыг өөрийн үзэмжээр ямар ч хувь хүн, баг, товчоо, комисс буюу өөр байгууллагад дуртай цагтаа даалгаж болно.

51 дүгээр зүйл

Хэргийг шүүн хэлэлцэх явцад түүнд холбогдох аливаа асуултыг 30 дугаар зүйлийн дагуу шүүхээс тогтоосон дэгийг баримтлан гэрч, шинжээч нарт тавина.

52 дугаар зүйл

Шүүх товлосон хугацаандаа баримт нотолгоог хүлээн авснаас хойш, талуудын бие биенийхээ зөвшөөрөлгүйгээр амаар буюу бичгээр гаргасан шинэ нотолгоог хүлээн авахаас татгалзаж болно.

53 дугаар зүйл

1. Хэрэв талуудын аль нэг нь шүүх хуралдаанд ирээгүй буюу үндэслэл тайлбараа мэдүүлээгүй бол нөгөө тал нь хэргийг өөрт нь ашигтайгаар шийдэж өгөхийг хүсч болно.

2. Шүүх нь тийм хүсэлтийг ёсоор болгохын өмнө 36, 37 дугаар зүйлийн дагуу тухайн хэрэг өөрийнх нь эрх мэдэлд хамаарах эсэхийг заавал тогтоохоос гадна хүсэлт баримтын болон эрх зүйн талаасаа үндэслэлтэй эсэхийг тогтоох ёстой.

54 дүгээр зүйл

1. Шүүх удирдан явуулсны дагуу төлөөлөгч, өмгөөлөгч, итгэмжит нар хэргийн талаар тайлбар хийсний дараа дарга мэдүүлэг сонсох хуралдаан хаасныг зарлан мэдэгдэнэ.

2. Шүүхийн гишүүд шийдвэрээ хэлэлцэхээр гарцгаана.

3. Шүүхийн зөвлөлдөөнийг хаалттай хийж нууцыг хадгална.

55 дугаар зүйл

1. Бүх асуудлыг шүүх хуралдаанд оролцсон шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2. Санал адил тэнцүү хуваагдвал дарга буюу түүнийг орлож байгаа шүүгчийн саналаар шийднэ.

56 дугаар зүйл

1. Шийдвэрт тухайн шийдвэрийг гаргах болсон үндэслэлийг заана.

2. Шийдвэрт тухайн шийдвэрийг гаргахад оролцсон шүүгчдийн нэрсийг оруулна.

57 дугаар зүйл

Хэрэв шийдвэр бүхэлдээ буюу зарим талаараа шүүгчдийн нэгдмэл саналыг тусгаагүй бол шүүгч бүр үзэл бодлоо тусгайлан илэрхийлэх эрхтэй.

58 дугаар зүйл

Шийдвэрт шүүхийн дарга, нарийн бичгийн дарга хоёр гарын үсэг зурна. Шийдвэрийг талуудын төлөөлөгчдөд зохих ёсоор мэдэгдсэний дараа шүүхийн нээлттэй хуралдаанд зарлана.

59 дүгээр зүйл

Шүүхийн шийдвэр нь зөвхөн тухайн талуудад зөвхөн тухайн хэргийн хувьд л заавал биелүүлэх хүчинтэй.

60 дугаар зүйл

Шийдвэр эцсийн бөгөөд давж заалдаж үл болно. Шийдвэрийн утга санаа буюу хамрах хүрээний талаар маргаан гарсан тохиолдолд аль нэг талын хүсэлтээр шүүх тайлбар хийнэ.

61 дүгээр зүйл

1. Шийдвэрийг дахин хянан үзэх хүсэлтийг гагцхүү хэргийн шийдэлд чухал нөлөө үзүүлж болохуйц баримтыг нээн илрүүлсэн нөхцөлд л тавьж болох бөгөөд тэрхүү баримтын талаар шүүх болон шийдвэрийг дахин хянан үзэхийг хүсэгч тал урьд өмнө нь мэдээгүй байх ёстой. Чингэхдээ хүсэлт гаргагч талын мэдээгүй өнгөрсөн нь түүний хайхрамжгүй байдлаас үүдсэн байх ёсгүй.

2. Дахин хянан үзэх ажиллагааг шүүх тодорхойлолт гарган нээх бөгөөд түүнд шинээр баримт илэрсэн тухай болон тэр нь хэргийг дахин хянан үзэх үндэс бүрдүүлэх шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрч буй энэ үүднээс хянан үзэх тухай хүсэлтийг хүлээн авч буйг заасан байна.

3. Шүүх хэргийг дахин хянан үзэх ажиллагааг эхлэхээсээ өмнө уг асуудлаар гаргасан шийдвэрээ биелүүлэхийг шаардаж болно.

4. Дахин хянан үзэх тухай хүсэлтийг шинэ баримт илрүүлснээс хойш зургаан сарын дотор тавьсан байх ёстой.

5. Шийдвэр гарснаас хойш арван жил өнгөрсний дараа дахин хянан үзэх тухай ямар ч хүсэлт тавигдах ёсгүй.

62 дугаар зүйл

1. Хэрэв аль нэг улс, тодорхой хэргийн талаархи шийдвэр эрх зүйн ашиг сонирхлыг нь хөндөж мэднэ гэж үзвэл уг хэрэгт оролцох зөвшөөрөл эрж шүүхэд хандаж болно.

2. Тийм хүсэлтийг хэрхэхийг шүүх шийднэ.

63 дугаар зүйл

1. Хэрэгт холбогдох талуудаас гадна бусад улс оролцдог конвенцид тайлбар хийх тохиолдолд энэ тухай шүүхийн нарийн бичгийн дарга тэдгээр бүх улсад нэн даруй мэдээлнэ.

2. Тийм мэдээлэл хүлээн авсан улс бүр тухайн хэрэгт оролцох эрхтэй бөгөөд хэрэв энэ эрхээ эдэлбэл шүүхийн шийдвэрт тусгагдсан тайлбар тэрхүү улсын хувьд нэгэн адил заавал биелүүлэх хүчинтэй.

64 дүгээр зүйл

Шүүх өөрөөр шийдээгүй бол талууд шүүхийн зардлаа өөрөө хариуцна.

IV БҮЛЭГ

ЗӨВЛӨХ ДҮГНЭЛТ

65 дугаар зүйл

1. Шүүх нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд заасанчлан, эсхүл энэхүү дүрмийн дагуу хүсэлт гаргах эрх бүхий аливаа байгууллагын хүсэлтээр эрх зүйн ямар ч асуудлаар зөвлөх дүгнэлт өгч болно.

2. Шүүхийн зөвлөх дүгнэлт гаргуулах асуудлуудыг шүүхэд бичгээр мэдэгдэх бөгөөд тэдгээрийн утга учрыг нарийн тодорхойлсон байвал зохино. Уг бичигт асуудлыг тодруулахад хэрэг болохуйц бүх баримт бичгийг хавсаргана.

66 дугаар зүйл

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН ШҮҮХИЙН ДҮРЭМ

1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1945 оны 6 дугаар сарын 26-ны өдөр баталж, 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон

1. Зөвлөх дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүхийн нарийн бичгийн дарга шүүхэд хандах эрх бүхий бүх улсад нэн даруй мэдээлнэ.
2. Үүнээс гадна нарийн бичгийн дарга шүүхийн даргын товлосон хугацаанд тухайн асуудлын талаар илтгэл мэдээллийг бичгээр хүлээн авах буюу уг асуудлыг хэлэлцэх зорилгоор хуралдуулах шүүхийн нээлттэй хуралдаанаар холбогдох мэдээллийг сонсоход бэлэн байна гэдгийг шүүхэд хандах эрх бүхий аливаа улсад түүнчлэн шүүхийн үзсэнээр (эсхүл шүүх ажиллаагүй бол даргын үзсэнээр) уг асуудлын талаар мэдээлэл өгч чадахуйц олон улсын байгууллагад тусгай эсхүл шууд мэдэгдэл илгээх хэлбэрээр мэдэгдэнэ.
3. Хэрэв шүүхэд хандах эрх бүхий тодорхой улс энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай мэдэгдлийг аваагүй бол бичгээр илтгэл гаргах буюу амаар сонсгол хийх хүсэлтээ илэрхийлж болно. Энэ асуудлыг шүүх шийднэ.
4. Шүүхэд бичгээр буюу амаар эсхүл аль алинаар нь мэдэгдэл гаргаж өгсөн улс болон байгууллагууд бусад улс, байгууллагын хийсэн мэдэгдлийг хэлэлцэхэд оролцохдоо шүүх эсхүл шүүх хуралдаагүй бол шүүхийн даргаас тухай бүр тогтоосон хэлбэр, хүрээ хязгаар, цаг хугацааг баримтална. Энэ зорилгоор шүүхийн нарийн бичгийн дарга бичгээр үйлдсэн аливаа тийм мэдэгдлийг өөрсдөө мөн бичгээр мэдэгдэл гаргаж өгсөн улс болон байгууллагуудад зохих хугацаанд нь мэдээлнэ.
67 дугаар зүйл
Шүүх зөвлөх дүгнэлтээ нээлттэй хуралдаан дээр зарлах бөгөөд энэ тухай Ерөнхий нарийн бичгийн дарга болон уг асуудалд шууд хамаарах Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд түүнчлэн бусад улс, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэнэ.
68 дугаар зүйл
Шүүх нь зөвлөх дүгнэлт гаргах үүргээ хэрэгжүүлэхдээ дурдсан зүйлээс гадна энэхүү дүрмийн маргаантай асуудлуудад хамаарах заалтуудыг ямар хүрээнд хэрэглэхийг өөрөө тогтоосон хэмжээгээр удирдлага болгоно.
V БҮЛЭГ
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
69 дүгээр зүйл
Энэхүү дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах журам Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар заасантай адил тогтоох бөгөөд шүүхийн дүрэмд оролцдог боловч Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бус улсууд хэрхэн оролцох талаар Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий Ассамблейгаас тогтоосон бүх журмыг дагаж мөрдөнө.
70 дугаар зүйл
Шүүх нь энэхүү дүрэмд шаардлагатай гэж үзсэн нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг саналаа 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцүүлэхээр Ерөнхий нарийн бичгийн даргад бичгээр мэдэгдэнэ.