Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 91

ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  яамны  үйл  ажиллагааны  стратеги,  бүтцийн  өөрчлөлтийн  хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2017 оны 12 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон, Засгийн газрын 2017 оны 267 дугаар тогтоолоор 4 дүгээр хавсралт, Засгийн газрын 2019 оны 11 дүгээр тогтоолоор 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон/

2. Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 4 дэх заалтын “145” гэснийг “167” гэж, 7 дахь заалтын “69” гэснийг “78” гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                          Ж.МӨНХБАТ