A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Ерөнхий сайдын 2019 оны 149 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 43

Улаанбаатар хот

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Ерөнхий сайдын 2019 оны 149 дүгээр захирамжаар хүчингүй болсонд тооцсон)

1. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а) Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтэс (сансрын холбооны албатай);

б) Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэс (систем нэгтгэлийн албатай);

в) Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтэс;

г) Захиргаа, удирдлагын хэлтэс (гадаад хамтын ажиллагааны алба, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албатай).

2. "Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Ерөнхий сайдын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 40 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Агентлагийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн төслийг 2016 оны 9 дүгээр сард багтаан боловсруулж батлуулахыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чинбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ