A

A

A

Бүлэг: 1979

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Тушаалыг хүчингүй болсонд тооцох тухай

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/98

Улаанбаатар хот

Монгол улсын "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 1998 оны 14 дүгээр тушаалаар баталсан "Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь, батлах тухай" журам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй, Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтын шаардлагыг хангахгүй болсон тул Газрын даргын 1998 оны 14 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ЭНХТҮВШИН