A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/37

Улаанбаатар хот

Зарим тушаал, тушаалын хавсралтыг хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа хавсралтад дурдсан тушаалуудыг хүчингүй болсонд тооцсугай.

2. "Жагсаалт, аргачлал батлах тухай" Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/33 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгож, тушаалын тэргүүг "Жагсаалт батлах тухай" гэж өөрчилсүгэй.

3. Зарим тушаалыг хүчингүй болгосонтой холбогдуулан эдгээр шийдвэрүүдээр зохицуулж байсан харилцааг зохицуулсан шийдвэрийн төслийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулж танилцуулахыг Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгад даалгасугай.

4. Хүчингүй болсон тушаалууд болон тушаалын хавсралтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т даалгасугай.

САЙД П.СЭРГЭЛЭН