A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2018 оны 291 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дугаар 317 Улаанбаатар хот

Дүрэм шинэчлэн батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1."Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийг нэгдүгээр, "Дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан дүрмийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд /гүйцэтгэх захирал, захирал, дарга/-үүдэд үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын алба /Х.Эрдэнэчулуун/-нд даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрын /хуучнаар/ "Дүрэм батлах тухай" 2002 оны 24, 30, 31, 33, 40, 44, 82, 93, 2006 оны 13, 19, 30, 31, 32, 38, 72, 2008 оны 4, 2010 оны 126 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ОТГОНБАЯР