A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 150

Улаанбаатар хот

НИЙТЭЭР АМРАХ БАЯРЫН ӨДРИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүгд Найрамдах Улс тунхагласны баяр-11 дүгээр сарын 26-ны нийтээр амрах баярын өдөр Бямба гарагт тохиосонтой холбогдуулан уг өдрийг 11 дүгээр сарын 25-ны Баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ