Хэвлэх DOC Татаж авах
ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ БУЦААХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 53

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫГ БУЦААХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан журмын дагуу Улсын Их Хурал эцсийн найруулгатай танилцах, ёсчлох, Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээх, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэн нийтлэх ажиллагаанууд хийгдээгүй тул Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталсан Хог хаягдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг хууль санаачлагчид нь буцаасугай.

2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД