


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр |
Улаанбаатар хот |
Дугаар 55
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Доржийн Одбаярыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсугай.
2.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
