


2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр |
Улаанбаатар хот |
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 22.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Академич Д.Батсүрэнгийн “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг олгосугай.
2. Шагналд шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Боловсрол, соёл, шинжлэх
ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ
