A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 62

Төрийн ордон, Улаанбаатар хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЗАРИМ ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Отгонбатын Батбилэгийг, орон тооны бус гишүүнээр Баасанжавын Батхишиг, Баярсайханы Баярдаваа нарыг тус тус томилсугай.

2.Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Лувсандагвын Энхтайванг улируулан томилсугай.

3.Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД