A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 379/341

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай" тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 66 дугаар тогтоол, "Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуульд "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг нэгдүгээр, "Үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээ"-г хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, тайланг улирал бүрийн эцэст Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт даалгасугай.

3. "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газар (О.Сэмэр)-т тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 301 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ө.ЭНХТҮВШИН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Л.ГҮНДАЛАЙ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2649 дүгээрт бүртгэв

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар A/198, A/297

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.7 дахь заалт, Засгийн газрын 2021 оны "Үдийн хоолны норматив тогтоох тухай" 237 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Журам батлах тухай" А/59 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн "Журам батлах тухай" 379/341 дүгээр хамтарсан тушаал, мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 336/247 дугаар хамтарсан тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

Л.ЭНХ-АМГАЛАН

С.ЭНХБОЛД