Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 379/341

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

“Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2006 оны 66 дугаар тогтоол, “Хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг нэгдүгээр, “Үдийн цайгаар авбал зохих хүнсний бүтээгдэхүүн, үндсэн шимт бодис ба илчлэгийн хэмжээ”-г хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.”Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж, тайланг улирал бүрийн эцэст Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын дарга нарт даалгасугай.

3.“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав), Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт, шинжилгээ-үнэлгээний газар (О.Сэмэр)-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 301 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, СОЁЛ,

ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД                                           Ө.ЭНХТҮВШИН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД                                                 Л.ГҮНДАЛАЙ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2006 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2649 дүгээрт бүртгэв