

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ ТУХАЙ МАРРАКЕШИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
