A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

/Энэ тогтоолын 1-р хавсралтыг ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. ЗГ-ын 2017 оны 116-р тогтоолоор 2-р хавсралтад өөрчлөлт орсон./

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 402

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2."Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 350 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Дэд дарга:" хэсгийн "-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;" гэсний дараа "-Хөгжлийн бэрхшээл, бодлогын судалгаа хөгжлийн төвийн Тэргүүн (тохиролцсоноор)." гэж, "Гишүүд:" хэсгийн "-Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэсний дараа "-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;" гэж, ""-Тэгш нийгэм холбоо" төрийн бус байгууллагын тэргүүн (тохиролцсоноор)." гэсний дараа ""-Монголын Аутизмын холбоо" төрийн бус байгууллагын зөвлөх (тохиролцсоноор)." гэж, "Нарийн бичгийн дарга:" хэсгийн "-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан нэгжийн дарга." гэсний өмнө "-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга;" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн тогтоолын 19 дүгээр хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүн"-ий "Гишүүд:" хэсгийн "-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд;" гэснийг, "-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга;" гэснийг, "-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төвийн захирал (тохиролцсоноор);" гэснийг тус тус хассугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 136 дугаар тогтоол, "Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА