


2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ажиллах журмыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтыг ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. ЗГ-ын 2017 оны 116-р тогтоолоор 2-р хавсралтад өөрчлөлт орсон/
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР
